Өнгөрсөн зууны 90-ээд оны үед Монголд "Илд Бамбай" хэмээх хэвлэлийн газар баахан детектив зохиолууд цувралаар гаргадаг байлаа. Тэр үеийн нэг цуврал дотроос нь олж уншсан даа.
Эдгар Погийн энэхүү ганц өгүүллэг бол уран зохиолын түүхэнд нэг шинэ хуудас болж хожимоо бестсэллэр төрөл болсон "тайлалт детективизм"-ыг (дур мэдэн нэр өгөв, албаны ямар нэр байдгийг нь санахгүй байна) үндэслэсэн гэж боддог.
Өгүүллэгийн эхэнд гол баатар маань найзынхаа тухай баахан зүйлийг хөөрөн ярьдаг. Тэр хэсэг нь нэлээн урт бөгөөд баахан нуршсан байж болох талтай ч нуршхаас ч өөр аргагүй байсан юм гэж боддог. Учир нь тэр үедээ энэ зохиол нь анхных байсан учраас мөрдөгчдийн сэтгэхүйн үйлдлийн тухай тодорхой хэмжээгээр "лекц унших" хэрэгтэй байсан болов уу. Эс бөгөөс тэр өгүүлэгийн гол үйл явдал нь үнэндээ төдий л үнэмшилтэй бус санагдана.
Угаасаа ч тэрхүү эхлэл хэсгийн "лекц" нь хожмын олон супер-детективүүдийг онцолбол алдарт Шерлок Холмсыг хүмүүжүүлсэн болов уу гэж дур тааваараа таамаглан бодно.
Өгүүллэгийн үйл явдал нь бол хэдхэн үгээр хүүрнэчихэж болохоор. Морг гэгдэх гудамжинд гарсан хүн амины хэрэг явдал үнэхээрийн хачин жигтэй байсан бөгөөд маш олон гэрчийн мэдүүлэг нь хоорондоо үл зохицохоор ба талийгчдыг хачин сониноор хороосон байсан ба орон гэрийг нь эвдэн сүйтгэсэн боловч ямар ч эд зүйлс авсан шинж байгаагүйн дээр яагаад хэрэг гарсаныг таамаглах жаахан ч сэжүүр байхгүй байв. Ялангуяа гэрчүүд маш их дуу чимээ, орилох хашгичихыг сонссон боловч хэрэгтэнг ямар хэлээр ярьж байсан тухай бүгд л ямар нэг хэлээр байсан тухай санал дэвшүүлсэн боловч хоорондоо ямар ч нийцгүй байлаа...
Гэвч утга зохиолын түүхэн дэхь мэргэн мөрдөн байцаагчдын анхных нь болсон дүр маань тэрхүү хэргийг задлан шинжилсний үр дүнд хотод байсан циркийн сармагчин эзнээсээ зугатааж яваад айлын цонхоор орж, айлынх нь цочирдон сандарсанд дагаж сандрахдаа хороочихоод эзнийгээ мэдчихээд уурлах байх гээд "хэргээ нуух" гэж хачин жигтэй авирласныг олж мэднэ...
гарчигийг нь харчихаад юу билээ гэж хальт бодоод, орж ирээд харснаа, аа тийшд гээд санадаг байшд.
ReplyDeleteби ч бацаан байхдаа Шерлок Холмсд маангар дуртай байлаа. хамаг л номыг нь олж уншиж байсан. одоо ч vрэгдээд бараг алга болцгоосон байх дєє ..,
Өнгөрсөн зууны 90-ээд оны үед geheer bur deer ue shig sanagdaj bn
ReplyDelete