Цаас хэзээд дотно. CRT, LCD, TouchScreen, X, Y, Z гээд технологийн ямар ч дэвшилд ямар ч давуу тал байж болно. Давуу талыг нь хүлээн зөвшөөрнө. Гэхдээ цаас хэзээд дотно.
Цаасан дээр түүх байгаа. Тэр түүх бол дан текст биш юм. Үнэр танар, өнгө будаг, тоос ч тэр цаасан дээрх түүх. Бидний хичнээн үе санамжийнхаа доройг цаасны тусламжаар нөхөж, баяр хөөр, хорсол, гунигаа цаасан дээр сийлж цагаан цээжийг нь эрээн болгож намтар түүхээ үлдээж ирсэнийг тоолох биш ойлгох нь чухал аа.
Дэлгэц ширтэж ядарсан мянга мянган нүд "дассанаараа ядаж цаас ширтэе" гэж аргаа баран бархирж байгаа даа байгаа.
Байгаль дэлхийгээсээ хүмүүн бид алхам алхамаар холдож аль болох бүхнээрээ байгалийн зүйлийг орлуулсаар ирлээ. Ухаант байгалийн унаган бүтээл биш ч гэсэн бидний генинд минь нэвчсэн нэгэн хэрэгцээг тэр нэгэнт бүрэлдүүлжээ. Цаас.
Цаас чамайг мартахгүй. Чулуу өвгийг чинь ч мартахгүй. Шавар, папирус зэрэг ах нарыг чинь ч мартахгүй. Гэхдээ чулуу, шавар, папирусанд би чамд байдаг шиг дотно биш. Тэдэн дээр тэмдэглэж, хэрэглэж өссөнгүй. Цаас чамд эрхэлж өслөө. Цаас чамд хэзээд дотно.
Цагийн уртад, маргаашийн өдөр ч гэсэн чамд дотно байх дутагдлаараа ирээдүйн үр садаасаа онцгойрч омогших болно оо.
Цагаан цээжин дээр чинь бэх буртаглах нь унаган багаас хэвшсэн дадал билээ...
Тийм шүү олон янзын шинэ шинэ технологиуд гарсан ч гэсэн цаас цаанаа л нэг дотно...
ReplyDeleteжич: би чиний блогийн 99 дэх уншигч болсон шүү ;)
Би өөрөө 100 дахь нь болчихсон шүү :)
ReplyDeleteЦаасан дээр ч бид ганц бичдэг биш дээ. Цаасаар ч өөр юм хийдэг дээ. Нугална, зүснэ, ялаа ална, янз бүрийн юм арчина... Харин тэр мундаг технологиудаар нь ямар ялаа алаад, янз бүрийн юм арчаад гүйгээд байлтай биш хэ хэ