Бодлын гүн нуурын эрэг дээр би тайчиж зогсоно. Бодлын гүн нууранд шумбахад гоё ганган хувцас, хөлөг баатрын нөмрөг, хуяг, бамбай, сэлэм хэрэггүй. Иймээс би бүгдийг нь тайлна. Тэгээд умбана, шумбана. Тааваараа эрхэлнэ. Гүнд нь шумбана. Бодлын минь хир уусна. Гэхдээ нуур тунгалаг хэвээрээ.
Надад томоос том сувд хэрэгтэй байна. Би олж залгих ёстой. Цагтаа Клеопатро хатан ч гэсэн гоо сайхнаа хадгалахын тулд сувд залгидаг байсан гэсэн. Би ч ялгаагүй бодлын сувд залгина. Бодлын гоо сайхнаа хадгалах, мэдрэх сайхан.
Нуурын гүнд шумбаж очоод нэгэн сувднаас амандаа хийгээд авлаа. Тэртээ дээрээс нарны илч хугаран, хагаран эмх замбараагүйгээр нуурын усыг гэрэлтүүлж байх нь харахад урамтай. Тэр даруй тэнэг гэгддэг бодол толгойд төрлөө.
Эволюц гэдэг нь одоо ч гэсэн явагдаж байгаа бол хувьсаад загас болчихсон ч яахав. Дураараа тааваараа эрхлэнхэн шумбанхан байна. Тэгээд би загас болчихсон юм чинь тэнд гүнд нь амьдарсан ч болно. Яаж ч амьдарж болно. Хэтэрхий мэргэн жараахай шиг, хээнцэр тансаг хэн нэгэн загас шиг, хэнийг ч айлгадаг дулан загас шиг, хэтэрхий амгалан хөх халим шиг ч байж болно.
Загас болохгүй бол сувд болчихсон ч яахав. Хэзээ нэгэн цагт намайг нэг нь нээж олоод ганган мөхлөгөөс минь амандаа хийгээд авна даа гэж бодоод бодлын гүн нуурын гүнийн гүнд нь аниргүйн таашаалд амтшинхан бясалганхан суусан ч яахав. Эргээд нэгэн цагт эндээс эрэг рүү буцах цагт хөнгөн гунигаар хөтөч хийгээд буцах л юм чинь...
Бодлын гүн нуурын гүниjavascript:void(0)йн гүнд ороход надад хувцас хэрэггүй. Саад болно.
Гүн эрэгцүүлэхийг хүсвэл үзэл бодол, үйл хэргийнхээ тунхаглалаас салах хэрэгтэй. Учир нь тэд гүнзгий эрэгцүүлэхэд саад болно.
Таалагдав
ReplyDeletegoyo medremj yumaa
ReplyDelete3 jiliin umnu unshihad gaihahaad l ungursun bol, odoo zarim negtei ni sanal niilj bn shu,
ReplyDelete