Зөрөөд өнгөрсөн бүсгүй

Би уг нь зурах дуртай. Даанч гоё сайхан зурж чаддаггүй. Гэхдээ л зурах дуртай. Зураад л, ураад л, хаяад л, дахиад зураад л. Заримдаа урах ч үгүй, хаях ч үгүй.
Энд ойрын үед зурсан нэг зургаа сонирхуулах гэсэн юм. Сүйдтэй мундаг зураагүй ч гэсэн өөрт минь дажгүй л санагдаад байгаа юм. Зурж чаддаг хүний нүдээр бол таталбар л байх.
Зөрөөд өнгөрсөн бүсгүй

Зургийн нэр нь "Зөрөөд өнгөрсөн бүсгүй". Зурган дээрх бүсгүй хэзээ, хаана надтай зөрөөд өнгөрсөнийг нь би мэдэхгүй. Хэзээ ч, хаана ч надтай зөрж өнгөрөөгүй ч байж магадгүй. Тэр бүсгүй. Энэ бүсгүй. Танидаг хүн үү, танидаггүй хүн үү мэдэхгүй.
Хэрвээ надтай зөрж өнгөрсөн бол зөрж өнгөрөхдөө надруу харсан юм даг. Тоож харсан уу, тоомсоргүй харсан уу, тогтож харсан уу. Мэдэхгүй. Ямартаа ч яг ингэж л харсан болов уу. Яг л зурган дээрх шигээр...

4 comments:

  1. Надтай ч гэсэн зөрөөд өнгөрсөн юм шиг санагдчлаа.

    ReplyDelete
  2. naad nuhriig chini bi tanina

    ReplyDelete
  3. handtai l haraad ongorson yum shig bnadaa....
    bas deerees ni emo style-iin busgui bsan yum shig bna :D
    lestat.bblog.mn

    ReplyDelete
  4. @Очирхуяг:
    Маш олон хүнтэй зөрөөд өнгөрсөн юм шиг санагддаг юм шиг байгаа юм. Харин яг хэнтэй нь жинхэнээсээ зөрөөд өнгөрсөн юм болдоо? Магадгүй надтай ч гэсэн зөрж өнгөрөөгүй. Надад л зөрөөд өнгөрсөн юм шиг санагдсан юм байлгүй.

    @Segsger:
    Уучлаарай би үгэнд чинь итгэхгүй байна.

    @Anonymous:
    Хэхэ. emo-style гэж ямар style байнаа? :D Блогоор чинь орж гарж л байгаа шүү

    ReplyDelete