Ухаантайдаа ч биш л дээ. Гэхдээ ер нь зарим хүмүүсийн зарим үйлдлийн төлөө үнэхээр өмнөөс нь шаналах юм. Нэг үгээр хэлэхэд шидтэний удам тасраагүй. Ер нь тасарж байгаагүй юм шүү. Шидтэнүүдийн тухай эртний бичиг судар архивын баримтуудыг үлгэр, домог гэсэн сонин нэр өгөөд албан ёсны бус болгочихож байгаа юм даа. Сонин шүү. Угаасаа байсан болоод л тэдний тухай бичсэн болж таарна шүү дээ. Золигнууд бас нохойтох аргаа олж ядах юм даа. Үлгэр домгийн үнэн бодит эсэхийн тухайг ингээд цэглэе.
Саяхнаас бас "Зөн билгийн тулаан" гэдэг нэвтрүүлэг энд тэндгүй гараад сүйд хийж байна аа хө. Эхлээд Орост хэдэн дугаар гарж баахан шуугиулллаа. Дараа нь АНУ, манай орон хоёр зэрэгцээд тэр нэвтрүүлгийг нь хийлээ. Хэн нь урьтаж хийсэн тухайгаа шийдэх гэж баахан л маргана лээ. Би ч яахав үнэнийг нь мэдэхгүй ч гэсэн Монгол түрүүлж хийсэн гээд саналаа өгчихсөн. Яадаг юм. Үндэсний үйлдвэрлэлээ дэмжих хэрэгтэй.
За нээрээ хадуурж байна. "Зөн билгийн тулаан" гэнэ шүү. Зорилго нь "Зөн билигтэн" гэж байдаг эсэхийг тодруулах гэж юм гэсэн. Шал тэнэг юм.
Би хэлье. Угаасаа байдаг юм. Байдаг юмыг тэгээд байдаг гэж нотлох гээд аргаа барж байгаа нөхдүүдийг харахаар хааяа хамрын самсаа шархираад бүр хааяадаа зүрхний хилэн бадраад байх юм. Шинжлэх ухааны үндэстэй л гэнэ. Гарцаагүй л гэнэ. Тэр шинжлэх ухааны үндэстэй үндэсгүй байгаад ирсэн шидтэнүүд байх болно оо. Байна!
Ид шид өнөөг хүртэл байгааг нэг л зүйлээр батлаад харуулчихъя.
Notepad нээгээд "abrakadra babrakadra alberto bakterikus deletora" ("абракадра бабракадра альберто бактерикус делетора") гэж бичээд хадгалахдаа "con" гэдэг нэр өгөөд өргөтгөлгүй хадгалаарай. Тэгээд дээр нь дараад ажиллуул. Тэгмэгц таны компьютерийн бүх вирус устна. Нууц шүү нууц. Евгений Касперский мундагдаа биш энэ нууц үгийг мэддэгтээ л өдийд хамгийн шилдэг вирус агнаач програмыг зах зээл дээр гаргаж бужигнуулаад байгаа юм шүү дээ.
Ер нь шидтэнүүд ил байх дургүй болчихсон л доо. Тэдний түүхийг үл хүндэтгэж үлгэр домог гэх болсноос хойш тэгсэн юм. Шидтэнүүдийн нууц хуйвалдаан одоо ч гэсэн бий. Хаа сайгүй бий. Зарим нэг новш нь тэдний тухай задалж л байдаг юм. Гэхдээ л тэдний энэ урвалт нь амжилт авчирдаггүй юм. Учир нь хүмүүс итгэдэггүй юм.
Гэхдээ зарим нь шидэт үгсийг өнгөт төмрөөр далдлаад "технологи", бичиж хадгалаад өнгө төрхийг нь өөрчлөөд "програм" болгоод байгаа нь л жаахан тоогүй байна. Учир нь энэ бол шидтэй болоод шидгүй ертөнцийн аль алиных нь ертөнцийн хөгжлөөс чангааж байгаа тоогүй хэрэг л дээ.
Шидтэнүүд бол хүн төрөлхтөний түүхэн дэхь хамгийн их хэлмэгдсэн хүмүүс.
Шидтэний удам тасраагүй...
би бараг 18 хvрчихсэн хойноо ахаасаа, ид шид гэж vнэхээр байдаг юмуу? гэж асууж нvдийг нь аяганаас нь унагаах шахаж байж билээ :р
ReplyDeleteХүндэт Касперский таны нэр хүндэд халдсандаа албан ёсоор уучлал гуйж байна.
ReplyDelete@ollie Тэгээд байдымуу? нтр хаха
ReplyDeleteнээрээ тэгэж болох юм уу тийм файл нээвэл би чинь антивирусны про хэрэглэдэггүй шд
ReplyDeleteхаха шал тэнэг юм энийг хийж үзэж л байдаг тийм нэрээр хадгалж болдоггүй юм байшд чаваас эцсийн найдвар байсым сан лол :P
ReplyDelete