Ноорог бүтээлийг төгс болгох гэх оролдлого болгон амжилттай байдаггүй. Уран бүтээлчид гайхамшигт нооргуудаа бүтээл болгох гэж зүтгээд гоо сайхныг нь мохоож мөхөөдөг гунигт тохиолдол олон. Тиймийн тул гүйцээж үл чадахаар санагдах, гүйцээхийг үл хүсэх, басхүү цагийн урсгалыг үл даах тоглоом шоглоом мэт, гэнэн марзаганаа мэт ноорог шүлгүүдээ энд бичиж байя.
Ноорог шүлгүүд минь ноцож дуусах тавилантай
Номонд үлдэх шилдэгүүдийн өмнөөс золиос болох заяатай...
Ингэхлээр блог бол ноорог.
Ноорог шүлгүүдийн маань тайлбар:
Шүлэг бол үгний баг. Санааны бөөрөнхийлөл.
Ноорог шүлгүүд минь ноцож дуусах тавилантай
ReplyDeleteНомонд үлдэх шилдэгүүдийн өмнөөс золиос болох заяатай...
хэхэхэхэ, нээрээ ч тийм дээ. гэхдээ яг vнэндээ, аль нь шилдэг нь байх бол доо ..,
Солиотой гоё нооргууд бас байдаг шүү.
ReplyDeleteБичигдсэн үгсээсээ гадна базагдсан үнгэгдсэн байдал нь хуудасны бүрэн бус байдал нь хадгалагдаад удаан байчихсан нь хүртэл онцгой тохиолдлын паян. Сонихон түүх. Гайхаж барамгүй.
тэхх. бас vнэр байна. хуучирсан дэвтрийн хуудасны vнэр ..,
ReplyDelete