Суут мэргэн залхуурал

Нэг юм өмгөөлөн дуугарна аа. Юу байж болох уу? Юу ч байсан яахав. Урьд стрессийг өмгөөлж байлаа. Өнөөдөр залхуурал гэдэг этгээдийг өмгөөлье. Учир нь бид 2 их дотно болоод байгаа юм.

Залхуурал. Ер яг ойрхноос тулаад харьцах юм бол залхуурал ч ер нь бас л зайлшгүй хэрэгтэй зүйл бололтой юм аа. Ядрах гэдэг бол залхуурахын хүнд хэлбэр нь буюу шууд бие махбод болон физиологиор дамжин илэрж байгаа хэлбэр нь юм байна. Харин залхуурал гэдэг тухайн зүйлийг хийх нь зайлшгүй шаардлагагүй зүйл биш гэдгийг заавал бие махбодоороо туршин үзэж байж ядрах албагүйгээр хүний тархины гүнээс мэдээллэж байгаа процесс юм байна. Ер нь ч тэгээд цаг болон оронзайгаа олоод залхуураад сурчихсан хүмүүс бас цаг, оронзайгаа олоод ажилсаг байж чаддаг юм байна... Тэгдэг юм байна. Тийм юм байна. Ийм юм байна. Юм байна. Залхуурал бол дажгүй эд юм байна...

"Ядуурал бол залхуурсны шан" гээд Гөте хэлчихсэн байдаг. Гэхдээ энэ бол "Залхуурсны шан нь ядуурал мөн" гэсэн үг бас биш шүү хүмүүсээ. Үүнийг өөрснөө ялгаж салгаж ойлгоно биз. Ямар би энд логик тэгшитгэл бичиж ялгааг нь тайлбарлалтай биш.

Залхуурсны шан юу ч байж болно доо. Сайн талаасаа бол мэргэн ухаан, гайхамшигт санаа, ажилсаг байдал, ховор авьяас, сэтгэл санааны саруул байдал...
Харин тааруухан талаасаа бол: хэтэрхий хэнхэг хүмүүсийн чамд өгсөн тааруухан "үнэлгээ", зөв буруу нь тогтоогдоогүй боловч чамд оногдсон (хэн нэгэн хүний чамд оноож өгсөн) ажлын тааруу үр дүн...

За тэгээд залхуурсны бас нэг "шан" бол энэ бичлэг ингээд дуусаж байгаа явдал юм шүү дээ. Товчхон байх нь юу юу ч билээ дээ Чехов нэг мундаг үг хэлчихсэн байдаг шүү. Тийм учраас юм товчхон байсан нь дээр гээд залхуурж байгаагаа далдлаад энэ бичлэгээ дуусгая даа.

Хүмүүс ээ залхуурлыг хүндэл. Хариуд нь тэр юуг та нарт бэлэглэнэ гээч?

6 comments:

  1. Yasan chihend chimegtei ug duuldah yum. Bi zalhuud bas ih hairtai kkk

    ReplyDelete
  2. Залхуу бид хоёр чинь мөлхөж яваад мөргөлдөж танилцсан хар багын найзууд байхгүй юу.

    ReplyDelete
  3. Ядрах гэдэг залхуурахын хүнд хэлбэр гэдгийг чинь нэг сайн ойлгосонгүй, ямар утгаар ингэж хэлнэм бэ??
    аан тэр залхуурахаас болоод ядуурнаа л гэсэн үг юм шүүдээ. Ядуурал бол залхуурсаны шан гэдэг чинь залхуурсаны шан нь ядуурал мөн байлгүй яахав. Залхуурсан болоод л ядуу байгаа хэрэг. Гёте ах яг ийм санаатай хэлсэн байгаа юм. Ядуу гэдэг нь money гүй гэдэг утгаараа биш бас mentality гээч юмны тухай хэлсэн юм бишүү цаад чинь?
    их хүмүүний үгийг ингэж өнгөц ойлгоод логик бус гаргалгаагаа бусад руу хамаагүй хүчиндэж боломгүй байхаа кэкэ.

    ReplyDelete
  4. Ganga: Ккк.
    Залхуу гэж юм бэ?
    Ах нь анх 10 настайдаа залхуурж байлаа. Харин тэгтэл одооны хүүхдүүд хэдэн настайдаа залхуурж байна аа?
    Залхуу гэдэг нөхөрт хайртай дуртай байж бололгүй л яахав. Аа гэхдээ...
    (DzMan - Хайр гэж юу юм бэ? дууны аян дээр сонсоно уу?) :)

    Очирхуяг: Гайхалтай. Манай мэргэжлийн хувьд бол "их залхуурах" нь ур ухаан шаардсан нарийн ажил билээ гэж хэлсэнтэй адил сонсогдож байна... Уншиж байсан ч гэсэн энд бичсэнтэйгээ холбоод уншсан чинь "Гайхалтай" гэж хэлмээр санагдлаа.

    11а: Дажгүй шүү. Би харин яаж танилцсанаа санадаггүй юм. Лав л мөргөлдөж танилцсан гэж санаанд орохгүй байна. Гэхдээ бодож үзнэ ээ.

    Badka: Сонирхолтой асуудал дэвшүүлсэнд баярлалаа. Эхний асуултанд хариулах нь:
    Залхуурах гэдгийг би сайн мэдэхгүй ч гэсэн алив нэг зүйлийг хийхээс татгалзах юм уу, хийх боломжгүй байх гэж ойлгоод байгаа шд. Ядрахаар ч гэсэн яг л тийм байдалд ордог шүү дээ. Гэхдээ энэ тайлбар бол мэдээж хангалтгүй л дээ...
    Дараагийнхад нь:
    Гөте ч их хүн л дээ. Гэхдээ бас бодох зүйл байна. Их хүний үгэнд элдэв өө байхыг үгүйсгэхгүй.
    "Ядуу гэдэг нь money гүй гэдэг утгаараа биш бас mentality гээч юмны тухай хэлсэн юм бишүү цаад чинь?" бодууштай гоё үг байна. Зөвхөн залхуурснаас болж биш "их ажилласнаас" болж бас ядуурж болдог гэж бодоод байгаа шүү. Тэгэхлээр энэ удаад Гөте ах яалт ч үгүй андуурсан байх. Эсвэл ташаа гэдгийг нь мэдсээр байж хэн нэгэн хүнд энэ үг таалагдаж магадгүй байсан учраас л тэр үедээ хэлж байсан нь энэ цаг хүрсэн байх... :)

    ReplyDelete
  5. Залхуурсаны шан бүрэн автомат угаалгын машин, тоос сорогч, шарах шүүгээ тэргүүтэн шд..

    ReplyDelete