Парадокс ба төөрөгдөл

"Парадокс" гээд логикийн сонирхолтой сэдэв бий. Амны зугаа болгоод өнгөцхөн хэдэн зүйл хөндөх нь...

Парадокс бол эргэцүүлэн "хүлхэхэд" яг л амтат чихэр лугаа. Харин хэтэрхий ихээр хүлхвээс "шүдэнд" халтай гэж хашгирмаар байх юм. Парадокс ч тэгэж байгаад ер нь янзтай сонирхолтой эд шүү. Парадокс гэдгийн албан ёсны тодорхойлолтыг санахгүй байгаа ч "өөрөө өөрийгөө үгүйсгэсэн өгүүлэмж" гэчихвэл яадаг юм бол? Эсвэл арай хэнхэгээр "рекурсив мөнхийн үгүйсгэл" гэх юм уу...

Парадоксын цагаан толгой бол яалт ч үгүй "Худалчийн парадокс" билээ. Бас өөр нэг сурах бичиг бүхэнд байдаг алдартай жишээ бол "Үсчний парадокс" буюу ерөнхий тохиолдолд "Расселийн парадокс". Гэхдээ энэ бүхний тухай мэдээж энд дурдахгүй. Эхлээд хэдэн жишээ:

Парадокс - 1:
"Чарльз Чаплинтай хэн адилхан бэ?" гэсэн тэмцээн болоход жинхэнэ Чаплин нууцаар оролцоод 2-р дугаар байранд оржээ.

Анх үүнийг сонсоод онигоо л гэж бодож явдаг байлаа. Нэг найз маань энэ онигоог их ч олон удаа ярьдаг байлаа. Ярих болгонд нь инээд хүрдэг байлаа. Сүүлд нь нэлээн ярвигтай бас хөгжилтэй логик мэх байгааг ойлгоод өгүүлэмж дэхь залийг нь бодоод бүр их инээд хүрдэг байж билээ. Саяхны хүртэл би энэ онигоог парадокс гэж бодож явлаа. Гэтэл энэ нь парадокс байхгүй байж болох юм. Хариулт: Шүүлт буруу явагдсан байна. Хэрвээ "шүүлт абсолют зөв" гэж үзвэл ч парадокс байж болох л юм.

Парадокс - 2:
"Ширээн дээрх цаасан дээр 'энэ цаасны ард бичигдсэн өгүүлбэр худлаа' гэсэн бичиг байлаа. Эргүүлээд харвал мөн л 'энэ цаасны ард бичигдсэн өгүүлбэр худлаа' гэсэн бичиг байлаа."

Дээрх өгүүлэмжийн зохиогч нь Дарамын Батбаяр гуай билүү гэж бүдэг бадаг санаж байна. Мөн л саяхныг хүртэл энэ өгүүлэмжийг парадокс гэж бодож явлаа. Энэ нь энэ өгүүлбэрийг мэддэг байсан ч үүний тухай эргэцүүлж үзээгүйнх болов уу?

Дээрх парадокс гэж андуурж явсан зүйл маань зүгээр л энгийн "харилцан үгүйсгэл" мэт ба энэ 2 өгүүлбэрийг эвлүүлж ойлгох хувилбар олдож байгаа учраас парадокс биш юм. Тэр хувилбар нь цаасны ар өвөр дэхь 2 өгүүлбэрийн нэг нь үнэн, нөгөө нь худал байх явдал юм. Өөрөөр бол энэ 2 өгүүлбэр 2-уулаа үнэн юм уу худлаа байх боломж логикийн хувьд боломжгүй. ("Харин амьдрал дээр бол байж болох юм" гэчихвэл ямархуу изм гараад ирэх бол???)

Харин ширээн дээрх цаасны нэг талд "энэ цаасны ард бичигдсэн өгүүлбэр худлаа", нөгөө талд нь "энэ цаасны ард бичигдсэн өгүүлбэр үнэн" гэсэн байвал энэ нь сая парадокс болно. Өөрөөр буюу сонирхолтой өнцгөөс харвал аль нэг тал нь бууж өгсөн тохиолдолд парадокс биш болж логик оршин тогтнож эхэлнэ гэсэн үг.

Энэ удаадаа ингээд дуусгая. Дараагийн удаа "Парадокс ба харилцан яриа" сэдвээр бичих бодолтой байна.

6 comments:

  1. парадокс 2-с болж толгой эргэв

    ReplyDelete
  2. 11а: Яг юунаас нь болж толгой чинь эргэснийг мэдэхгүй ч текстээ жаахан шишүү биччихсэнээс болж байж магадгүй гэж бодоод жаахан засаад хэлбэржүүлчихлээ.

    Bayasum: Баярлалаа. Сонгодог парадоксуудын нэг байна даа :P Гэхдээ тэр жишээг софизм гэж нэрлэсэн байхыг ганц хоёр газраас уншиж байсан ч софизм яасан ч биш юм шиг л байгаа юм.
    Бас нэг зүйл: тэр жаал үнэхээр л парадокс урлаад төлбөрөөс бултахаар шийдсэн бол муухай л байна гэмээр байна. Амьдралд логикоор шийдвэр гаргах дандаа зөв байхгүй шүү дээ...

    ReplyDelete
  3. yums buruugaar ergeh buhii l shaltgaan gesen orchuulgiin nomiin soniroj unshsan yum, Murfiin nomlol gesen todotgoltoi baisan.
    Matimatikch, olonlogiin zahiral Bayasgalan bagsh orchuulj gargasan bhaa. Ene nom **Yums buruugaar ergeh bol ergej l taarna** gesen Murfiin undsen sanaagaar eheldeg. ene sanaa ni Murfiin 1-r huuli. Yums buruugaar ergehdee baij boloh hamgiin muu huwilaraar ergene- ene murdluguu ni...
    ene yg pardox bish baih, harin minii tolgoid l buun paradox...
    orchuulga muutai yum baina gej dugnelt hiisen

    ReplyDelete
  4. Amid yawj l baiwal uhsen ch yahaw gewel yamar baina.

    ReplyDelete
  5. Тэгш: Тэр номыг жаахан харсан. Мөрфийн хуулиуд-ийг би хэн нэг хүний томьёолол, бас эмхтгэл юм байна гэсэн ойлголттой хоцорсон. Харин тэнд бичсэн зүйлүүд нэлээн сонирхолтой, хошин байсан шүү. Гэхдээ парадокс-той холбоотой тухайд мэдэхгүй байна :)

    Anonymous: "Амьд явж байвал үхсэн ч яахав" хэхэ. Би үүнийг бас л парадокс гэж бодож явдаг байлаа. Гэтэл энэ нь парадокс биш байх хувилбартай бөгөөд боломжит нэг шийдэл нь: "Зомби" болно :P

    ReplyDelete