Ном

Ойрд ном унших үнэн дургүй болоод байна шүү. Зориг хүрэхгүй байгаа юм уу залхуураад байгаа юм уу бүү мэд ямар ч сонирхол алга. Урьд нь яаж шимтэж уншдаг байсанаа бодохоор инээд ч хүрэх шиг.

Нэг найз маань намайг ид уншдаг байх үеэр нэг удаа ном унших ёстой дургүй гэдгээ хэлж байж билээ. Тэгэхэд би гайхаад л өнгөрсөн лөө. Тэнэг юм болж гэж бодох юм. Найзыгаа ойлгоогүй л явж байж. Дараа нь бас нэлээн хэдэн найз маань ном унших бас л дургүй, яаж ч хичээгээд нойр нь хүрээд байдагаа хэлэхэд нь яагаад тэгээд байдаг юм бол? гэсэн бодол хальт төрсөн нь сүүлд сэтгэхүйн орон зайд маань нэлээн зайг эзлээд тэр ном унших дургүй байдаг нууцад нь нэвтрэхсэн гэж бодоод явж байтал нэг мэдсэн би гэдэг хүн өөрөө ном унших ямар ч дургүй болчихсон байх юм. Ном унших ямар ч сонирхолгүй байх гоё юм аа. Бөөн эрх чөлөө!

Замбараа жолоогүй уншдаг байсан үеээ дурсаад хааяа нэг ном унших гээд сөхөнгүүт л нойр хүрээд л босож явмаар санагдаад л, цаг зав байгаад хүсэл байх юм бол би ч биччих юм байна, цагийг заавал ингэж өнгөрөөх хэрэг байна уу гэсэн бодлууд эргэлдээд л янзтай гоё нозоорж байгаа юм чинь.

Ном ч бас гэхдээ хэрэгтэй юм билээ. Сүүлийн үед номны ачаар нойр хулжих асуудлыг бүрэн шийдвэрлэж чадсан шүү. Унтахынхаа өмнө нэг өмнө өмнөө дэлгээд 5 минут тас гүрийгээд уншсан болчиход л нойр хулжина гэж ер нь байхгүй.

Тэр нэг үдээд дэвтэрлэчихсэн 200, 300 хуудас цаасан дундаас юу олно гэж дуртай нь аргагүй мөр бүрээр нь нэг нэгэнгүй нэгждэг байсан юм бол доо? "Ном бол ертөнцийг харах цонх" алдартай хийрхүү үг бий. Хүмүүсээ амьдралыг цонхоор биш харахаа болиод цонхны цаанах амьдралыг бүрэн дүүрэн мэдрэцгээе, судалцгаая!

Тайлбар: Фельетон биш шүү.

8 comments:

  1. xexe. zarimdaa xiij dadsan zuileesee xunduurux saixan baidag yumooo.

    ReplyDelete
  2. Би онм унших дургүй. Гэхдээ ном унших дуртай хүмүүсийг их үнэлдгийн. Унших дургүй хүн уншдаг болбол их таална. Унших дуртай хүн харин дургүй болчуул таалахгүйн байна гэсэн. Залхуу хойргодоо дийлдэх ч муу даа

    ReplyDelete
  3. Ном уншаад хэрэггүй гэж зөвлөж байгаа хэрэг үү хэхэ.."Ном бол ертөнцийг харах цонх" гэдэг үг өнөө үед арай нийцэхгүй болсон ч байж болох юм..Гээд(хаха Баабар гуайг дуурайв) энэ зөвлөгөө зөв эсэхийг сайн мэдэхгүй л байна хэхэ..Өнөөдөр төрсөн өдөр чинь юмаа даа..Төрсөн өдрийн баярын мэнд хүргээд аз жаргал хүсье!!! :)

    ReplyDelete
  4. Oogii: Уг нь хүмүүс хүн бүрт л хариулт бичдэг юм шиг байгаа юм. Ёсыг дагана аа. Гэхдээ ёстой юу гэхээ мэдэхгүй байна өө. Товчхондоо бол цагтаа ч дадталаа уншсан шүү гээд онгирох л хунзааны юм болчих гээд л байна л даа :) Ер нь дээр биччихсэн байгаа ойлгомжтой байх тээ?

    Сумъяа: Би ер нь гадарлаж байна. Хэрвээ надад рейтинг байсан бол тэр нь одоо навс унаж байгаа байх даа тээ? Цагтаа ч уншдаг л байлаа муу сайн номнуудыг гэсэн чинь нэг л сонин сонсогдоод байна шүү ккк. Ер нь залуу минь чи бид 2 одоо ном унших дургүйн хувьд адилхан юм биш үү :) "Адилхан юм байж..."

    Өнөржаргал: Өө уучлаарай. Миний төрсөн өдөр байсан бол ингээд л блог дээрээ юм бичих завтай байх уу дөө? Хосоо (http://xocoo.wordpress.com) энэ залуугийн төрсөн өдөр нь болж байгаа юм. Ном унших хэрэггүй гэж уриалах нь ч арай юу юм бэ? Ямар ч гэсэн ном уншаарай л гэж уриалж чадахгүй нь ээ л гэж :)
    Жич: Өөрөө Баабар гуайг янзтай мундаг дуурайх юм аа :P

    ReplyDelete
  5. Өө тийм байна штээ..хэхэ уучлаарай буруу ойлгочихож..Хэзээ нэгэн цагт ямар нэг бичлэг дээрээс чинь төрсөн өдрийг чинь мэдэж авбал жинхэнээсээ баяр хүргэнээ хэхэ

    ReplyDelete
  6. Bi bodoxdoo xerew xusexgui baiwal aliwaa zuiliig xiix geed xuchleed xereggui gedeg utgaar xeleed baigaa yum. neg ugeer хөндийр гэдэг маань хүсэхгүй байгаа тэр хугацаандаа өөрийгөө хүчлэхгүй ном уншихаа болчих, магадгүй хүсэх цаг ирэх үед нь уншаа л гэж байхгүй юу хэхэ. Хүсэхгүй, дургүй байгаа зүйлд тэр нь зөв байсан ч өөрийгөө албадах надад лав таарахгүй жор байдгийм.

    ReplyDelete
  7. блогноос болсон юм байлгүй дэ.. кк
    дэлгэрэнгүй биш, товч ухаалаг бичлэгтэй ном л таалагддаг болцон байлээ

    ReplyDelete
  8. яруу найргийн номыг бол ямар ч зузаан байсан яаж ч залхуурсан уншаад байгаам, би бол.. хэхэ

    ReplyDelete