Ташуур мэт үг

Цаг хугацааны хуучнаас өв болон ирсэн нооргуудаасаа олз олсоор л байна. Нэг хэсэг ийм юм бодож амьдарж байсан байх юм. Одоо бол ийм юм бодохтой үгүйтэй л байна. Одоо бол бодохгүй "зүгээр л" тооцоолдог, туршлага, онолд найддаг, оролддог, шамддаг тийм л хүн болчихож дээ. Тэгэхлээр доорх үг бол надад хувьдаа их сонин байна.

Зогсоод дадчихсан хүний хувьд
Урагшилж байх нь чухал.
Урагшлаад дадчихсан хүний хувьд
Урагшлах хурд нь чухал.

3 comments:

  1. Наадах чинь ч бас үнэн үг шүү

    ReplyDelete
  2. Энэ их хурд хаа хүрж зогсох вэ?
    1. Гэрлийн хурд хүрээд зогсоно :)
    2. Хаа нэг газар ямар нэг юмыг мөргөөд ухаанаа алдан унах хүртэлээ хурдлаад л улам хурдан болоод л байна даа.

    ReplyDelete
  3. гоё хэлжээ, өвөө маань аавтайгаа энэ ийм асуудлаар маргаж байгаад "жийсэн дөрөөний сур хаана тасарна, тэр хүртэл хурдална" гэж байсан гэдэг

    ReplyDelete