Эргэцүүлэхүйн цагаан толгой

Хэт туйлшранхан тодорхойлох нь:
Философи хийгээд эргэцүүлэл гэдэг бол энгийн зүйл бөгөөд сонгож авсан аливаа үгийн "амьдрал" хэмээх үгтэй хэрхэн агуулгаар холбогдохыг олох явдал юм.

Жишээ:
- Машин - Амьдрал
Амьдралын замаар машинтай хурдлан давхиж явах сайхан. Гэхдээ бензин болоод тормосны тухайд наад захын мэдлэггүй бол танд машинаасаа буугаад алхахыг зөвлөж байна.
- Уул - Амьдрал
Амьдрал уул шиг. Уул руу мацахад хэцүү бас романтик. Уулнаас буухад бүр хэцүү. Түүнийг реализм
- Галт тэрэг - Амьдрал
Зарим хүмүүсийн амьдрал яг галт тэрэг шиг. Тэд хурдан бас аюулгүй явдаг боловч зөвхөн зам тавигдсан газраар л явдаг.
- Унадаг дугуй - Амьдрал
Амьдрал унадаг дугуй хоёр төстөй. Чи тэнцвэрийг нь олохын тулд байнга хөдлөх хэрэгтэй. Яахав 3-н дугуйтай унадаг дугуй хэрэглэж болно. Даанч 3 дугуйтай найдвартай ч удаан байдаг.
("Тэнцвэрийг нь олохын тулд байнга хөдлөх хэрэгтэй" энэ үгийг Занггагийн блог дээрээс авлаа. Уг үгийг Эйнштэйн анх хэлсэн юм байна.)
- Ус - Амьдрал
Амьдрал бол шингэн!
Би одоо л ойлголоо. Амьдрал бол хатуу зүйл юм байна. Дэндүү хатуу...
Одоо л жинхэнээсээ ойлголоо амьдрал яг л ус шиг бас мөс шиг уур шиг юм байна...
- Чарга - Амьдрал
Чи хангалттай хурдан гулсахын тулд эхлээд маш удаанаар залхуу хүрэм байдлаар уул өөдөө чаргаа хөтлөөд алхах хэрэгтэй. Дараа нь амьдралын яруу сайхныг дуулаад чаргаараа хурдлан давхи. Гэхдээ хэзээ нэгэн цагт эргээд уул өөдөө мацахаа мартаж болохгүй.

За тэгээд их л олон зүйл байж болох юм шиг байна. Гэнэт бичиж байсан онгод алга болчихлоо. Дараа үргэлжлүүлэхийг бодно оо. Та ч гэсэн үргэжлүүлж болно шүү. Мөн ямар үгийг холбомоор байгаагаа бичиж үлдээгээрэй.

4 comments:

  1. Гоё бичсэн байна. Нээрээ аливаа юмыг бусадтай харьцуулан жишиж зүйрлэх гоё шүү. Ингээд бодохоор бүх юм хоорондоо холбоотой байхаар заяагдсан ч юм шиг.

    ReplyDelete
  2. Дажгүй бичжээ. Гэхдээ чи ер нь их хэрэгтэй хэрэггүй олон юм бодож гавлаа гашилгадаг болтой юм. Энэ их аюултай!!!

    ReplyDelete
  3. Missoni: Хэхэ. Харьцуулан жишиж зүйрлэх гоё шүү. Гэхдээ энд "амьдрал" гэдэг зүйл арай давуу эрхтэй орсон байгааг анзаарсан байх. Яагаад заавал "амьдрал" гэдэг үгийг онцгойлон авсан нь эхэнд байгаа тодорхойлолттой холбоотойг анзаарсан л байлгүй. Философи гэдэг зүйлийн үнэ цэнийг буулгах оролдлого гэх юм уу даа :)
    Бүх зүйл хоорондоо холбоотой байхаар заяагдсан юм бол бид хоёр ямар холбоотой байж болох бол? :P

    Badka: Юун түрүүнд "аюулгүй байдал"-д маань санаа тавьсан явдалд баярлаж байна. Энэ ч аюултай тоглоом байж болох юм. Гэхдээ хэтрүүлэхгүй бол сонирхолтой л доо. Хэтэрчихсэн хүний жишээ бол яахав алдарт торхтой Диоген байж болох юм :) Ер нь ингэж элий балай юм бодож байхыг би лав хөдөлгөөний дутагдалд орохгүйн тулд хөл гараа хөдөлгөж байх хэрэгтэй байдагтаа адилтган боддог шүү :) Элий балай юм бодохгүй хэд хоног "албан ёсны" байчихаар л хэцүүдээд ирдэг хүн дээ :P

    ReplyDelete
  4. амьдрал бол уул гээд мацах ёстой хэцүү харин буух бол маш амархан баймаар юм (яг бодитоороо)

    ReplyDelete