Нэг хэсэг

Амьдрал уудам... Амьдралтай эгнэхүйц уудам байхсан гэж тэмүүлнэ. Тэмүүллээ бадрааж, боломжоосоо хэтэртэл тэмүүлнэ. Хэтрүүлчихээд тарчлана. Тарчилж байхдаа боломжоо, хэмжээгээ багцаалж эхэлнэ. Хэр хэмжээ байдаг гэдгийг нь мэдэж эхэлнэ.

Хөгжмийг хамгийн чанга дээр сонсож, тааралдсан номоо уншиж, таалагдсан үгсээ хамаагүй ихээр унагаж, аагтайг ууж, амттайг идэж, мэдрэмжээ хурцалж, мэдлэгээ зузаалж, бүгдийг мэдэж, бүгдэд мэдэгдэх гэж тэмүүлж, тэмүүллийнхээ хязгаар руу тэмтчин мацаж тэгээд хүрсэн өндөрлөгөөсөө унаж ойчиж, ухаарал гэдэг газар газардаж билээ...

Үгүй ч байж магад. Унаж ойчсон тэр газраа хожим нь ухаарал гэж нэрлэсэн ч байж магадгүй. Ухаарал удаан үргэлжилсэнгүй. Агшин зуурын эргэлт төдий байж. Эргэлтэн дээр зогтусаад эргэлтээ хийгээд эсрэг зүгт нь тэмүүлбэй.

Амьдрал уудам... Амьдралын уудамтай эгнээд яах юм. Уудам юм угаасаа байгаа юм чинь. Уудмын эсрэг зүгт зорчъё. Өчүүхэн байя. Хэн ч харсан өрөвдөхөөр өчүүхэн байя. Хамгийн өчүүхэн байя. Өчүүхэн зангаар өөрийгөө чимье.
Өөр байна шүү. Өөр гэдэг бол онцгой гэсэн үг. Би бол онцгой. Тэгээд ямар нэг байдлаар онцгой байж чадаж байна гэж өөрөөрөө бахархая. Бахархалаа өөртөө л чимээгүйхэн шивнэе. Бардамнаж хашгичъя. Би чинь өчүүхэн шүү дээ. Өчүүхэн дуугаар хашгичъя. Өчүүхэн дуугаар хашгичих шивнэхийн цараатай байдаг юм байна. Бардам зангаа баймгүй өчүүхэн болгоё. Хаха. Бардам зан ба өчүүхэн сэтгэл. Үзэмжгүй нийцэл байна. Өчүүхэн байх хэцүү юм. Өөр бүгдээс хамааралтай байх юм. Дэндүү олноос хамаарж байна. Хамааралаас залхаж байна. Залхлаа гээд яах юм. Залхах чинь хүртэл хамаарч байна.
Хамаарал, хамаарал, хамаарал! Хамаарал хаа сайгүй байна. Хамааралгүй газар хаана байна? Хайх уу? Олчихвол яах уу? Олз гэдэг хариулт мөн үү? Хариулт нь юу вэ? Хариулт ер нь бий юу? Хариулт гэж ер нь юу вэ? Хариулт. Хариулт. Хариулт... хаха. Хариулт гэнэ шүү. Ёо ёо. Очиж очиж хариулт байгаад байх даа яадаг байна аа? Хариулт гэж үг байдаг энэ ер нь ямар сонин хорвоо вэ? Хорвоо ч гэж хорвоо. Ийм үг байлгаж байдаг. Би ч гэж би. Тэр үгийг нь хэлж л байдаг. Хаха.

11 comments:

  1. Чиний философийг ер ойхгүй юм. Толгой минь хүрэхгүй юм

    ReplyDelete
  2. Харин тэхх. хихихи

    ReplyDelete
  3. Хэлээд яахав, би ч гэсэн.

    ReplyDelete
  4. гэхдээ ойлгоё гэвэл, чи бараг л яруу найрагч юм шигээ хэ хэ

    ReplyDelete
  5. Ха ха. Уудам ч гэж уудам. Чи гэж би. Ерөөсөө тэгүүл хүн ч гэж хүн үү. Баахан миний нэр ха ха

    Сүүлдээ зүгээр л хоосон хоосон ч гэж гэдгийг чиний бичлэг надад мэдрүүлчихлээ.

    ReplyDelete
  6. итгэж чадахгүй байгаамуу? эсүүл эрх чөлөөтэй байж чадахгүй байгаам уу?

    ReplyDelete
  7. Бардам зан ба өчүүхэн сэтгэл...
    Өчүүхэн сэтгэлээр бардам зан гаргах нь..
    Хамааруулах/хамаарах = бардам
    өчүүхэн * бардам = 1

    ReplyDelete
  8. Зад уумраа задгай салхи шиг тэнүүчилмээр Тааралдсан эхний хүнээс тамхи асууж ... гээд л нэг шүлэг санаанд оров.

    ReplyDelete
  9. хэхэхэхэххэ .., энэ бичлэг чинь майр таалагдлаа. ялангуяа тєгсгєл нь.

    єчvvхэн байсан нь дээр л дээ. тэр хамааралд багтахгvйгээр тийм єчvvхэн. хэн ч тоож єєртєє хамааруулдаггvй, хэнд ч хамаарах чадалгvй тийм єчvvхэн. тэр нь биед амар зvгээр ..,

    ReplyDelete
  10. Сумьяа, Миссини, "One woman's diary" нарт: Дутуу биччихсэн болохоор тэгэж санагдаж байж болох юм. Дараагийн 2 бичлэгийг нь гүйцээгээд уншаарай :)

    Уудам: Нэрийг чинь нээрэн би гамнасангүй дээ. хэхэ. Баахан л чиний нэр болчихож. Жич: Бичлэгэн дээр уудам гэж чиний тухай бичээгүй шүү :P

    Bayasum: Аль нь ч биш байх.

    Дамжаа: Шууд ба бус хамаарлын томьёо гаргачихсан юм уу даа хэхэ. Сэтгэгдлийг чинь уншиж байхдаа бодлоо л доо "Бардам зан ба өчүүхэн сэтгэл" биш "Бардам зан бас өчүүхэн тэмүүлэл" гэх байсан юм болов уу гэж?

    Мугуй Дүрс: Зочилсонд баярлалаа. Ийм шүлэг анх удаагаа л сонсож байна.

    Ollie: Надад лав төгсгөл нь их сонин санагдаад байгаа :P Өчүүхэн ертөнц нь нурж байгаа юм шиг...

    Өчүүхэн байхад өөр бусдаас хамаарал ихтэй. Илбүүлдэг салхиндаа хүртэл хийсчихгээд... :P

    ReplyDelete
  11. логикиийг нь даанч бүрэн ойлгож чадсангүй ээ

    ReplyDelete