Хайртай хосууд гэдэг...

"Хайртай хосууд гэдэг өөд өөдөөсөө харах бус нэг тийшээ харахыг хэлнэ."
гэж ийм үг байдаг даа. Энэ үгний тухайд...
Хэдэн жилийн өмнө анх сонсож байхдаа бага зэрэг огшоостой, нандин бодол хөврөөстэйгээр ямар гоё үг вэ энэ тэр гэж бодож байж билээ :)

Харин саяхан нэг сонссон чинь шууд сонссон доороо ингэсхийж өөрчилчихмөөр санагддаг байна шүү.
"Хайртай хосууд гэдэг:
1. Өөд өөдөөсөө харахыг хэлнэ
2. Нэг тийшээ харахыг хэлнэ
гэдэг 2 үзэл бодол дээр 2-уулаа нэг саналтай байхыг хэлнэ ээ" :P

Нэг нь өөд өөдөөсөө харна гээд, нөгөө нь болохоор нэг тийшээ харна гээд байхгүй л байвал "болчих" байх гэсэн санаа юм уу даа?

Гэхдээ ингэж өөрчилчихмөөр санагдаж байгаа маань үзэл бодол минь биш зүгээр л зугаа наргиа төдий зүйл л дээ. Харин энэ тухай дахь үзэл бодол маань юу юм бол доо?

4 comments:

  1. Нээрээ чи ямар бодолтой явдаг юм бэ? Хэл л дээ.

    ReplyDelete
  2. Хайж үзлээ. Надад ямар нэгэн бодол байдаггүй юм шиг байна

    ReplyDelete
  3. Надад л лав өөд өөдөөсөө хараад суух нь гоё гээл үү :) kk

    ReplyDelete
  4. ер нь, хайртай хосууд, хараа хоёр яахаараа ч холбоотой байх ёстойн. сохор хvмvvс тэгвэл дурлалцдаггvй болж таарахнуу? нэх утгагvй vгээ энэ ..,

    ReplyDelete