Миний тухай

Би бол он цагийн горхиноос салаалж одоод одоо ч гэсэн урсгал нь татраагүй нэгэн салаа билээ.
Би бол огторгуйн эхлэлээс тасарч одоод одоо ч гэсэн хязгаарт тулаагүй нэгэн тоосонцор билээ.

Би бол маргаашийн тухай тэмүүлэл дээрээ мацаж гарж чадсан тэмүүлэй билээ.
Би бол энэ бүхнийг элдэв бодол юугаа умартанхан бичиж байгаа бичүүлэй билээ.

Ха ха. Худлаа худлаа. Би тийм айхтар сүртэй, мундаг хүн биш ээ. Он цаг хэзээ салаалж байсныг би мэдэхгүй, огторгуйн эхлэл хаана байдгийг ч мэдэхгүй. Юун тэмүүлэй, юун бичүүлэй. Би ийм үг мэдэх ч үгүй. Дээр бичсэн бол зүгээр л наргиа, эсвэл наргианы бэлтгэл, эсвэл наргих хүслийн ундарга. За за мэдэхгүй ээ. Ямартаа ч биччихсэн юм. Дажгүй нийлэмжтэй хэдэн үгнүүд биччихсэн бололтой юм.

Ингээд энэ олон зүйлийг нуршсаны эцэст та миний тухайд бараг мэдсэнгүй өнгөрлөө. Уучлаарай. Өөрийгөө мэдүүлж чадаагүйд. Учир нь би ч гэсэн өөрийгөө мэддэггүй юм. Миний тухай мэдэхийг хүсвэл миний бичсэнийг маань унших нь үр дүнгээ өгнө байх гэж бодож байна. Би ч гэсэн өөрийнхөө бичсэнээс өөрийнхөө тухай мэдэж авдаг юм.

Юутай ч намайг Мөнхбаатар гэдгийг л хэлж чадах байна... :)

7 comments:

  1. Би ч гэсэн өөрийнхөө бичсэнээс өөрийнхөө тухай мэдэж авдаг юм.

    ReplyDelete
  2. та хоёр яасан мундагийн. би л лав єєрийнхєє бичсэнээс солиорол л олж хардаг. гvй, эсвэл би гэдэг чинь єєрєє солиорол юм болуу? бодох хэрэгтэй .., за тэгээд бодоод бодоод мэдэж чаддаг ч биш дээ.

    ReplyDelete
  3. Хагас жилийн дараа өөрийнхөө ингэж бичиж байсанг унших сонин байна шүү.

    ReplyDelete
  4. Аргагүй ээ аргагүй би энэ бичлэгний хаагуур зөрсөн юм бол

    хэзээ ч мэддэг болохгүй бол яана харамсалтайяа

    ReplyDelete
  5. tm shu, yer ni bol blogiig tani neegdsenees hoish bainga bichlegiig tani unshdag baisan bolohoor uuriin chin tuhai tusuulultei bolood bga shu ntr hehe

    ReplyDelete
  6. @Duurnee Яалаа гэж дээ. Аягүй л бол чи мэдчихвэл харамсана даа :)) Харин бичлэгний тухайд хаагуур нь зөрснийг ёстой бүү мэд. Хаагуур зөрөлдсөнөө мэдчихсэн ч харамсахгүй байх өө :)

    @Anonymous Хэхэ. Яана аа ямар төсөөлөл байж халаах болоо :) Гэхдээ яах вэ "ямар ч төсөөлөл байсан эцэстээ нуран унах л хувьтай байдаг хойно, хөөрхий наад төсөөллийг чинь мөн л тийм хувь заяа хүлээж байгаа байх даа" гэж дэмий балай сүржигнээд төсөөлөлд чинь жаахан сүр нэмчихье :)

    ReplyDelete
  7. on tsagiin salaa, ogtorguin ehleliin talaar halithan ch bolow boddog ni toost horwood hed bol...

    ReplyDelete