Антологи-1

Блог бичээд жил гаран болж байгаа юм байна. Багагүй л юм бичиж. Сүүлийн хэдэн сарын бичлэгүүдийг халтуурдсан дөө халтуурдсан. Хуучин гологдол бичлэгүүдээ draft-аасаа гаргаад жаахан засаж сэлбээд л чамин чамин нэр өгөөд л явуулаад байлаа шүү дээ хэхэ.
Энэ удаад бүр дордсон шүү. хаха. Draft-аасаа бичлэг туух гэсэн чинь нэг л биш ээ. Хуучин бичлэгүүдээ эхнээс нь уншсан чинь зарим дээр нь нуруугаар жирс жирс гээд бага зэрэг ичих аядаад "яая гэхэв биччихсэн бичиг, хийчихсэн хэрэг юм хойно" гээд л уншлаа шд. Жил гаруйн хугацаанд их л олон юм болж. Нэлээн ч өөрчлөгдөж. Азаар блогийн маань бичлэгүүд тэр бүхнийг хадгалан үлдэж дээ.
Тэгээд нэг жижигхэн антологи бэлдлээ таалан сонирхоно уу? За энэ доорх бичлэгэн дээрхийг яаж бичиж байснаа санаад байгаа юм аа. Нойр хулжаад үлгэр зохиомоор санагдаад бичиж байсан:
- Рауль, Рауль бид гурав

Энэ доорх 3-н бичлэг цуврал юм шиг байна лээ. Миний зүгээс тодорхой болгоод хэлчих үг алга.
- Нэг хэсэг
- Бас нэг хэсэг
- Зүв зүгээр нэг хэсэг

Доорх 2-ыг харьцуулж уншвал их зүгээр санагдсан.
- Маргааш - Нэг жаал
- Бас л өөр маргааш

Энэ яахав бүүр анх нээснийхээ дараахан бичиж байсан бичлэгүүдээс арай гайгүй нь.
- Бодлын гүн нуур
Аа тийм бас ноднин нэг сарын турш дандаа уншсан номнуудынхаа талаар сэтгэгдлүүдээ бичиж үзэж билээ. Тэгтэл бичиж байхдаа л яг мэдэж билээ. Овоо дажгүй олон ном уншчихсан юм шиг санагдаад байсан чинь хэдхэн бичлэг оруулаад л амьдралынхаа туршид уншсан номнууд маань гүйцчихэж билээ. Хаха. Тэгээд л дахиад "тийм ном уншлаа, тэр ном нь тийм ийм юм аа" гэж бичлэг оруулаагүй. Доорх бичлэгүүдийн ихэнх дээр нь ёстой нүүр улаймаар онгироо юм бичсэн байгаа ойлгоод өхөөрдөөд уншаарай :)
- 2008 оны 6-р сарын бичлэгүүд

3 comments:

  1. хуучин бичлэгээ уншихаар өөрөө өөрөөсөө ичээд зовлонтой нь ч зовлонтой шүү.
    Хэхэ гарчгийг нь ойлгодоггүй ээ антологи гэж юу гэж байгаан.

    ReplyDelete
  2. ангийн анд сайнуу , сонирхолтой блогуудтай юм байна шүү

    ReplyDelete
  3. @Khishgee > Хэхэ. Антологи гэж харин юу гэсэн үг юм болдоо? Би ч нэг сайн мэдэхгүй л хэрэглэчихсэн юм. Түүвэр, эмхтгэл гэсэн утгатай юм шиг байна лээ. Сүүлд нь утгыг нь ойлгохоороо ингэж утгыг нь мэдэхгүй үгнүүд хэрэглэж бичсэн энэ мэтийн бичлэгнээсээ ичих байх аа даа :P

    @Иин > Өө анги-ийн анд. Манайхыг зориод ирсэнд баярлалаа. За танилц найзууд аа! Манай ангийн хамгийн даруухан охин. Нэр нь хүртэл даруухан, нээрээ л анзаарахад хүртэл бэрх даруухан охин доо. За дараа анги дээр уулзая. Иин ;)

    ReplyDelete