Нэг жаал:
Маргааш би дурлана.
Маргааш миний нойр хулжина.
Магад өнөөдөр л таатай унтана.
Маргааш би дурлана...
Маргааш би нэрд гарна.
Маргааш би бүхнийг алмайруулна.
Магад өнөөдөр л хэнд ч анзаарагдахгүй.
Маргааш би нэрд гарна...
Маргааш би цаг хугацааг зогсооно.
Маргааш би бүхнийг зогсооно.
Магад өнөөдөр л бүгд л зогсошгүй.
Маргааш би цаг хугацааг зогсооно...
2 Сэтгэгдэл: