Өлзийтөгс нэртэй аятайхан эмэгтэй зохиолчийн "Аквариум" гэдэг өгүүллэгийг анх жил гаруйн өмнө уншиж билээ. Тэгэхэд юу ч ойлгоогүйгээр барам тааруухан өгүүллэг гэсэн дүгнэлттэй хоцорсон доо. Олны хөлийн газар тухгүй уншсан болохоор дахин нэг уншаад үзье гэж бодоод хэдэн сарын өмнө дахин нэг уншлаа.
Үйл явдал болон зохиолчийн өгүүлэн хэлснийг энд товчлон дахин дурдах нь илүүц байх өө.
Тэр зохиолын сүүлийн өгүүлбэрийг нь бүдэг бадаг санаж байгаа ч гэсэн нэг л сонин санагдаад байдаг юм. "Аквариум жижиг байх тусмаа сайн" гэдэг байх аа.
Эцэс сүүлд нь хэлдэг энэ үг нь янзтай үг.
Гол дүр нь эмэгтэй хүн болохоор анзаараагүй байх. Хэрвээ гол дүр нь эрэгтэй хүн байсан бол энэ тухай ядаж нэг удаа эргэцүүлэн бодох л байсан байх. Замза гэж хэн бэ?
...Замзагийн урхинд тэгэж л орж байгаа юм даа. Аквариум жижиг тусмаа сайн гэнэ шүү. Замзагийн цаад ухаан сүрхий. Аквариумд үлдтэл нь тэгээд тэрийгээ аль болох л жижигхэн байлгахыг хүсэх болтол нь хүнийг тийм болгож байгаа юм даа... Хэрвээ энэ зохиолд дутсан ч байж магадгүй тэр л ганц асуулт болох "Замза гэж хэн бэ?" гэсэн асуултыг гол дүр нь өөрөө өөрөөсөө асуусан бол зохиолын сүүлийн өгүүлбэр арай л өөр байх байсан даа.
Цаашлан бодвол хөөрхий Замзаг тэгэж хэлмэгдүүлэх ч хэрэггүй ч байж мэднэ. Гол дүрийн эмэгтэй "Аквариум жижиг байх тусмаа" гэж бүрэн дүүрэн хэлэхийн тулд Замза гэгч хэн нэгнийг ургуулан бодож олоод түүний арганд орсон мэтээр баашилж ч байж болох :P Эмэгтэйчүүд юутай нэрэлхүү болоо вэ?
Гэхдээ ер нь ямараар ч бодсон "Аквариум жижиг байх тусмаа сайн" гэж хэлж байгаа нь лав л хэвийн бус байгаагийн шинж. Гэхдээ юмыг яаж мэдэхэв. Аквариум үнэхээр л жижиг байх тусмаа сайн, сайхан байдаг байж болох юм. Би ямар эмэгтэй хүн байгаад бас дээр нь аквариумд жил гаран хэвтэж үзсэн биш дээ...
эмэгтэй болохоор ингэлээ эрэгтэй учраас тэглээ гэж ёстой уншиж байгаагүйм байна энэ өгүүллэгийг. надаа лав хүн байгаа байдлаа мэддэггүй хөндлөнгөөс харахад шал өөр, туйлын үнэн гэх үнэн чинь худлаа гэх мэтээр л хүлээж авсан:) би байсан бол дахиж загас болохыг Замзагаас хүсэхгүй байх байсан
ReplyDeleteЭнэ өгүүллэг Кафкагийн "Хувирал" зохиолын нөлөөн дор бичигдсэн нь анзаарагддаг. Замза гэдэг чинь нөгөө хорхой болж "хувирдаг" залуу байхгүй юу.
ReplyDeleteÊàôêàãèéí "Õóâèðàë"-ã óíøààã¿é ýý. Õàðèí Õóëèî Êîðòàñàðûí "Àêñîëîòëü"-ûã óíøààä öî÷ñîí ø¿¿. Àíõàíäàà ÷ "Àêâàðèóì"-ä òàëàðõàæ ë áàéñàí þì õý õý.
ReplyDeleteЭмэгтэйчүүд юутай нэрэлхүү болоо вэ?
ReplyDeleteби бол угийн нэрэлхvv хvн. нэрээ идсэн ч чадна .., :р
Hunii nuugdmal mun chanar.... olj harahgui unen
ReplyDeleteIhiig medvel iluu zovno gesen utgaar helsen um boluu
ReplyDeleteХуцаад бай л даа. Зохиолоо дахиад уншчихаад олон юм хуцлдаа пизда
Delete