Тэгээд нэг мэдэхэд эгэл ухаан гэдэг дорой ухаан болдог. Эгэл гэдэг үгэнд дийлэнх олонхийн шинж чанар багтаж байдаг. Хүмүүсийн дийлэнх олонх нь "эгэл" учраас хүмүүсийн дийлэнх "эгэл ухаантай" болжээ. Тэр эгэл гэдэг нь ямартаа ч суут гэдэг утгыг илэрхийлэхгүй байна...
Ус агаар мэт дутаж байгаа нэгэн эрх чөлөөг тунхаглая!Ухаантай байх нь эрмэлзэл мөн боловч эрмэлзэл бол мөнхийн төлөв биш! Иймээс ухаантан байхын тулд эгнэгт ухаантай байх албагүй ээ. Өндөрт тэмүүлэх хүслийг гүнд хоргодож олж авдаг. Гүн рүү эрчлэн шумбах хүчийг өндөр мацаж олдог. Гүнд хоргодож уйдсан хүн өндөр өөд эрчтэй тэмүүлнэ. Өндөр байгаа нь гүн рүү.
Усан тэнэг байх эрх чөлөөг!
Би мөрөөдөөгүй байна!
Би дурсаж байна. Би дурсаж байна.
Би дурсамжийнхаа гүнд байгаа шаналалын мэдэрч байна.
Ухаантай төрчихөөд ухааны төлөө гэж
Уруу зүг уралдаж байгаагаа гайхаж байна...
"Усан тэнэг байх эрх чөлөө"-г надад хайрла хүмүүсээ.
Эргээд би та нарт нэгэн цагт суут мэргэн ухааныг харуулъя!
Хэрвээ дэлхий дээр мэндэлж байсан хамгийн ухаантай хүн гэгддэг Сидхартад байсан тэр их эрх чөлөө юу вэ? Хорь гаран нас хүртлээ "усан тэнэг байх эрх чөлөө"-г ханаж цадталаа эдэлж өссөн юм болов уу гэж боддог юм.
Хэн ч түүнийг ухаантай байхыг шаардаагүй. Өөрөө ч ухаантай байх гэж хүсээгүй. Үгүй ээ тэр ухаантай байна гэж юу байдгийг ч бараг мэддэггүй байсан байх...
Хааяадаа би усан тэнэг байх эрх чөлөөгөөр дутаж яваа хүмүүстэй тааралддаг. Тэдний яаж зовиурлаж байгааг ч мэддэг. Үгүй ээ хааяадаа ч бас биш юм байна. Бараг л үргэлж. Бас хүмүүстэй ч зөвхөн биш юм байна. Бас дээр нь би өөрөө байгаа.
Усан тэнэг байх эрх чөлөөний гайхамшиг нь юундаа байна вэ? Суут мэргэн ухаан усан тэнэг байх эрх чөлөөг эдэлсэн цагтаа л амарч чаддаг. Усан тэнэгүүд ухаантан болон тодрохын нууц нь энд дурдаад байгаа эрх чөлөө биш гэж үү?
Draft-д хэдэн ч сар хадгалав даа. Гүйцээж чадахгүй юм байна. Ингээд л нялчихъя :)
ReplyDeleteхүн хариуцлагагүй үедээ эрх чөлөөг мэдэрдэг байх. усан тэнэг боллоо гээд эрх чөлөөтэй болохгүй буюу эрх чөлөөтэй байдлыг усан тэнэг гэж хэлж болмооргүй санагдана..
ReplyDeleteЯг үнэн. Усан тэнэг байх, ухаантай байхдаа биш ердөө л эрх чөлөөтэй байхдаа юм байна.
ReplyDeleteаз жаргал зєвхєн тэнэгvvдэд байдаг .., 8-}
ReplyDelete