"Аксиоматик байгууламж" гэдэг нэр томъёотой дунд сургуулийн 8-р ангид байхдаа тааралдаад ямар учиртайг нь ойлгочихоод сүрхий баясаж байсан билээ. Ямар гайхалтай зохилдуулалт, уран байгууламж вэ? Дүгнэлтүүд нь гаргалгаанууд нь ямар нарийн бэ, яасан гоё хөгжиж байна вэ, одоо тэгэхлээр энэ хичээл дээр цээжлүүлэх гээд байгаа теоремууд чинь том том байшин барилганууд юм байна шүү дээ...
Гэхдээ тэр үедээ огт анзаардаггүй л байсан болохоос хамгийн анх "аксиоматик байгууламж"-тай сургуульд ороод удаагүй байхдаа танилцсанаа саяхан гиюүрч сууж байгаад гэнэтхэн ойлгов.
Одооны цагаан толгойн ном ямар болсоныг мэдэхгүй тул багадаа үзэж байсан цагаан толгойн номныхоороо бичье.
Эхлээд 7 эгшгээ үзнэ. Дараа нь хамгийн анхны гийгүүлэгч үсэг болох М үсгийг үзнэ. Тэгээд л мэддэг үсгүүдээрээ бичигдсэн анхны утга бүрэн өгүүлбэрээ уншина: "Эмээ эм уу."
"Эмээ эм уув.", "Эмээ та эмээ ууна уу." гэсэн өгүүлбэр биш зөвхөн "Эмээ эм уу." гэсэн өгүүлбэр л 7-н эгшиг, М үсэг гэсэн "постулатууд"-аас үүснэ.
Дараа нь С үсэг үздэг байх аа. Тэгээд л 7-н эгшиг, М, С үсгүүдээрээ л үүссэн өгүүлбэрүүдийг уншиж бичнэ. Тэгээд дараа нь Р, Х үсгүүдийг үзнэ. Энэ хүрэхэд арай олон үсэгнүүд мэдэх учраас арай олон үг мэддэг болно. Арай олон үг мэддэг болохоор арай л олон өгүүлбэр үүснэ.
Тэр өгүүлбэрүүд дунд өөр үзээгүй үсэг байхгүй. Өөр үзээгүй үсэгтэй өгүүлбэр бидний унших эх дотор байж болохгүй. Учир нь энэ нь "аксиоматик байгууламж"-ийн хуулинд харшлана. Нөгөөтэйгээс бид ойлгохгүй. Ойлголт маань системгүй болно.
Өдөр бүр бид нэг үсэг шинээр үзнэ. Тэгээд нэг мэдэхэд бүх үсгээ мэддэг болчихсон байлаа. Тэр үед цагаан толгойн номоо эхнээс нь эргүүлж үзээд хамгийн анхны "Эмээ эм уу" гэсэн өгүүлбэрийг хараад хэдийгээр утга төдийлөн төгөлдөр биш ч гэсэн энэ өгүүлбэрт ямар их ухаан, ов нуугдаж байгааг ойлгож танин мэдэхүйн баясалыг мэдэрж билээ...
Тэгэхэд л 35-н үсгийг бидэнд нэг, нэгээр нь ойлгуулахын тулд ямар нарийн ухаан гаргасныг бүүр түүрхэн ойлгонгоо бяцхан оюундаа "Цагаан толгой" номынхоо зохиолчдын торгон ухааныг бишрэн хүндэлж билээ.
Юм болгон учиртай
ReplyDeleteби харин тэр "цагаан толгой" гээч нэрийг л ойлгодоггүй байсийн..
ReplyDeleteсонин тайлбартай байхдаа..
Alphabet-uul bol A,B gesen grekiin useg. Zugeer tsagaan tolgoig belgedliig ni bodood manai renchin guya esvel damdinsurenguya l ogson bh. Erdmiin mor tsagaan gedeg erdem surwal tolgoi ert tsagaan bolnoo gej))) gehdee er ni iimerhuu bdlaar ogson bhl. Zugeer l mongol bichgee ugui hiij orosiin hort yavuulgar bid orosoos copy&paste hiisen shude. bi boddog um bidend undesni geh baharhal flag,anthem hoyroos oor um bna u gej...
ReplyDelete