Өгөөч?

Яруу найргийн түүхийг яг үнэнээр нь ярьж өгөөч?
Арай гэхдээ тэр түүх чинь "яруу найрагт түүх гэж үгүй" гэж эхлэхгүй биз дээ?
      * * *
Яг над шиг амьдарч үзэх хүсэлтэн байгаа эсэхийг хэлж өгөөч?
Бас дээр нь нэмээд түүний намтрыг надад ярьж өгөөрэй.
      * * *
Намар буцаж байна надад анзаарах боломж өгөөч?
Энэ навчсын бутрах чимээг сонсмоор байна чимээгүй.
      * * *
Хөгжимнөөс уйдаж байна. Түүнээс гайхамшигтайг нь өгөөч?
- Чишш. Энэ аялгууг чагна. Аниргүй гэдэг юм...

11 comments:

  1. Тэгээд аваач дээ аваач :P

    ReplyDelete
  2. Чи яг юу авах гээд байна? хэхэ

    ReplyDelete
  3. Тун гоё санагдав

    ReplyDelete
  4. yariad bhad chimeegui geh uym
    yag eniig chine l anirgui gedgiin ...

    ReplyDelete
  5. @Мөнхбаатар: :D Хаанаас авна гэж?
    @Missoni: Бичсэнээ л авах санаатай...
    @Сумьяа: Баярлалаа.
    @Khishgee: Баярлалаа.
    @Oyunaa: Сонирхолтой санагдав.
    -------------
    Нэмэлт:
    Сүүлийн хэсгээс санаа аваад нэмэх нь:
    - Чамаас уйдаж байна. Илүү сайхантай нь хамт байлгаж өгөөч?
    - Тэгвэл би явлаа. Хүссэнийг чинь чамд үлдээлээ. Ганцаардал...

    ReplyDelete
  6. Яг над шиг амьдарч үзэх хүсэлтэн байгаа эсэхийг хэлж өгөөч?
    Бас дээр нь нэмээд түүний намтрыг надад ярьж өгөөрэй.


    миний намтар ч уйтгартай даа .., :р

    ReplyDelete
  7. Над шиг амьдарч үзмээр байгаа гэж үү? Яагаад? Намтар минь чинийхээс уйтгартай байвал яах уу? :P

    ReplyDelete
  8. хэхэ, яагаад гэж, юм болгонд учир шалтгаан байгаад байвал ёстой уйтгартай ш дээ. юмыг ямар ч шалтгаангvйгээр хийж vзээд, vр дvн нь ямар байхыг мэдрэх сонин биш гэжvv? :р

    чиний намтар уйтгартай байсан ч яадий. єєрийнх дээрээ нэмээд ахиад ганц уйтгарлачихна л биз. нэг хоёрыг хооронд ялгаа байхгvй ээ гэж, лол :р

    ReplyDelete
  9. За яахав :) Тэгвэл бүр сонин юм санал болгоё. Юмыг ямар ч шалтгаангүйгээр хийж үзээд үр дүн нь ямар байхыг хүртэл мэдрэхгүй байвал бүүр сонин байх :P

    Уйтгарлаад сурчихсан хүн л уйтгарын тухай ингэж хэлдэг байх даа?

    ReplyDelete
  10. хэхэ, уйтгарлаад сурчихсан ч юмуу, эсвэл уйтгарыг мэдэрдэггvй ч юмуу, хэн мэдэхэв чєтгєр гэж ..,

    vр дvнг нь мэдрэхгvй байх чинь харин сонин юм байна шvv. сонин ч гэж дээ, гоё ч юмуу. сvvлийн vед мэдрэмж гэдэг юмнаас майр залхаад байгаа. чаддагсан бол эхнээс нь нэг нэгээр нь алах юмсан гэж бодоод л, хичээгээд л байгаа :р

    ReplyDelete