Тийм сайхан

Шаналах шиг сайхан
Шархан дээрээ гараа тавих шиг сайхан
Шархаа хөндөж тоглох шиг сайхан
Шаналангаа зовох шиг сайхан...

Тарчлах шиг сайхан
Тарчлааныхаа хязгаарт тулах шиг сайхан.
Тарчилсан шалтгаанаа эрхлүүлэх шиг сайхан.
Тарчлангаа туйлдах шиг сайхан...

Бачуурах шиг сайхан.
Багтаж шингэмгүй ихийг хүртэх шиг сайхан.
Бачуурчихаад бас дахиад нэмэх шиг сайхан.
Бачуурангаа бас балартах шиг сайхан.

6 comments:

  1. This comment has been removed by the author.

    ReplyDelete
  2. сайхєєн сайхан .., тарчилж, шаналж, бачуурах шиг сайхан юм хаа байна нтр, лол.

    ReplyDelete
  3. Хаха. Байлгүй яахав.
    Тайвшрах, амгалан байх, юу ч бодохгүй дэмий бйах ч бас л "ойролцоо" сайхан шүү :P

    ReplyDelete
  4. тээр, "ойролцоо" л байгаа биз дээ. тэгэхээр тэд нарын хэмжээнд хvрэхгvй байна гэсэн vг ш д. тэхээр байхгvй гэсэн vг. :P

    ReplyDelete
  5. өө зөөз сүүлийн бадаг алаад өгжээ

    ReplyDelete
  6. бүүр дотор бачуурчихлаа байна. Базаад хаячих шиг л болчихлоо

    ReplyDelete