Тамхи тэр хоёр

Нэг нэгнээ татна.
Нийлээд хоёулаа орчноо татна.
Уруу татна.
Урагш нь мэт татна.

Хэлбэрдэж татна.
Хэв загвартай татна.
Орчноо гутааж татна.
Орчиндоо гутагдаж татна.
Гуйвж найгаж татна.
Гуйвуулж найгуулж татна.

Эмзэг биесээ эвдэлж хэмхэлж татна.
Эрээ цээргүй ихэмсэглэж татна.
Гялалзаж дүрэлзэж дүүргэж байж татна.
Гялбаа цацраандаа түлэгдэн байж татна.
Хүүр махаа утаж болгож татна.
Хүн биеээ уур яндан болгож татна.

Үхтэл татна. Дуустал татна.
Үхэж татна. Дуусгаж татна.
Үргэжлүүлж бас татна.
Нэг нэгнээ татна...
Нийлээд бас орчноо татна...

11 comments:

  1. Үнэн бөгөөд уран бичжээ...

    ReplyDelete
  2. aimar bichej. ingehed heniig l heleed bainada hehe

    ReplyDelete
  3. Хэхэ архи тэр 2 ч бас..

    ReplyDelete
  4. үнэн шүү...Та ч уран цэцэн үгний уурхай юмаа хэхэ

    ReplyDelete
  5. Тэрнийг тамхинаас тат:p

    ReplyDelete
  6. Уншсан чинь намайг хэлээд байгаа юм шиг аймар уур хөдлөөд байна шүү.

    ReplyDelete
  7. Анхаа, Zangga, Duurnee> Баярлалаа.

    Zangga> Би уг нь хэн нэгэнд зориулж бичээгүй л дээ. Гэхдээ зарим хүмүүс /жишээ нь Crab :D/ өөр дээрээ тусгаж аваад байх шиг байна :P

    Өнөржаргал> Хэхэ. Архи ч ер нь их эмзэг сэдэв шүү. Энд зөвхөн тамхины тухай дурдсан тул эмзэг сэдэв хөндөхгүй байхыг хүсэж байна :P

    Friska> Уг нь тэгмээр л байна. Хамгийн хэцүү нь "тэр" нь хэн бэ гэдэг нь тодорхойгүй л байгаа юм даа :D

    Crab> Уучлаарай. Уур гэдэнг чинь хөдөлгөе гэж бодолгүй л биччихсэн юм. Бичиж байхдаа чиний тухай огт бодоогүй шүү :D

    ReplyDelete
  8. hahaha ene zangga crab 2toi ahij uulzku :P
    bi hordood duuslaa :D

    ReplyDelete
  9. Aimaar bichsen bna shuu, tamhichin hund bol uym bodogdohoor l bichij dee...

    ReplyDelete
  10. Хүний буруу юу? Тамхины буруу юу? Ингээд нэг нэгнээ татаад байгаа нь? Гоё бичжээ.

    ReplyDelete
  11. Гоё шүлэг байна

    ReplyDelete