Шекспир хөлгийн бүхээгт, танил дасал болсон өрөөндөө сэрэв. Тэр энэ хөлгийн ахмад билээ. Сэрээд босох гэж яаралгүй, байрандаа өндийн суугаад нэг хөлөө татаж нугалаад бодолхийлэв. Өчигдөр Жульетагаас гарч яваад эргэн шилтгээнд шургалан орж чаджээ. Тэгээд хэрхэн Жульета тун чадварлагаар Ромеод хайртайгийн дүрийг тоглосон ба, тэр хоёр тун зохимжтой сайхан харагдаж байсан зэргийг эргэн санав. Түүнээс бусад бүх хүний дотор баяр бахдлаар дүүрэн байсныг тэр үзсэн билээ. Түүнд Жульета үнэхээр л Ромеод хайртай байж болох юм шигээр гэж бодогджээ.
Ш -- Тархи нь эргэчихсэн залуу бүсгүй... Тэр намайг өөрт нь тохирохгүй гэж бодож байгаа. Тийм ээ би түүнд тохирохгүй. Адилхан тархи нь эргэчихсэн залуу тохирно. Тэгээд тэдний амьдрал эргэлдэж эхэлнэ. Өндөрт эргэлдэх байх.
Гэж өөртөө хэлээд дээшээ эгцлэн харсан авч түүний харц адарт тулжээ. Аль эртнээс түүнд төрсөөр байсан совин нь илүү хүчтэй мэдэгдэхэд уг совинг хүчээ нэмэхийг хүлээн анирдав.
Өрөөнд нь хүн орж ирэхэд тэр түүн рүү хандан:
Ш -- Өө Лоренцо! Хүндэт ах минь. Өглөөний мэнд!
Л -- Чамд ч гэсэн Томас. Бидний бэлтгэл хангагдсан гэдгийг хэлэх гэсэн юм. Өчигдөр чамайг үймүүлж зүрхэлсэнгүй. Хөлөг хөдлөхөд ямар ч асуудалгүй.
Ш -- Тэгэхлээр миний олж ирсэн зүйл үнэхээр тэднийх мөн байж ээ дээ?
Л -- Тийм ээ Томас. Бурхны авралаар цуу яриа үнэн байж.
Ш -- За тэгвэл бид одоо дараагийн алхамаа хийх л дутуу байгаа юм байна. Энэ тухай дахин ярилцана аа. Харин одоо...
Ш -- Бид бүгд мэднэ. Бидний ажилд ов залиас гадна совин чухал байдгийг. Тэр ч байтугай өмнөх ахмад надад ямар ч тохиолдолд совингоо чухалд бодоорой гэж зөвлөснийг та сонссон байх аа.
Л -- Тийм ээ Томас. Чи бол бахдам ухаантай ч бардаж эрдэлгүй, совингоо хэзээд сонсож чаддаг нэгэн билээ. Тиймээс ч чи хөлгийн ахмад болсон. Бид чиний совинд итгэдэг.
Ш -- Тэгвэл Лоренцо ах минь. Миний совин намайг далайд биш, эх газар дээр үлдэж амьдрах учиртайг сануулаад байх юм. Би хөлгийн шинэ ахмадыг сонгоод эх газарт үлдмээр байна.
Л -- Хэдий цочирдом ч гэсэн ухаалаг шийдвэр байна. Өмнөх ахмад яг ийм зүйл хүсэж байсан ч амжаагүй дээ хөөрхий.
Ш -- Би таныг шинэ ахмад байгаасай гэж хүсэх байна. Хэрвээ та хүсэхгүй бол мэдээж би хүчлэхгүй.
Л -- Хүсэхгүйг минь хэдийн мэдэж байгаа шүү дээ. Хэнийг сонгох бодолтой байгаа юм?
Ш -- Монтегью байвал ямар вэ? Ухаалаг ч гэсэн болгоомж муутай. Гэхдээ таны үгийг сайн авдаг болохоор та 2 лав чадна.
Л -- Гялалзсан сайхан хүү. Зөв сонголт байна Томас.
Ш -- Би аль эрт сонгочихсон байсан юм. гээд Шекспир инээмсэглэв.
Ш -- Харин таныг энэ ажил дуустал үүнийг нууж чадна гэдэгт итгэж байна.
Л -- Тэгэлгүй яахав Томас минь.
Ш -- Тэгэхлээр танаас хүсэх дахиад нэг гуйлт байна Лоренцо ах минь.
Л -- За юу билээ?
Ш -- Та хөгшин хүний дүрээр явж нэг хүнд хэл хүргэх хэрэгтэй байна. Та далайчны алхаагаа нууж чадах хэвээрээ юу.
Л -- Таяг тулаад явбал бараг болчих байх.
Ш -- Ашгүй дээ. Нарийн ширийнийг би явдал дундаа тайлбарламз. Одоо хоёул гаръя даа.
Гарчгийг солив.
ReplyDelete2014, accountants on the Lumiere Place Casino in St. Louis seen that a number of} of their slot machines had---just for a few days---gone haywire. The government-approved software that powers such machines gives the home exhausting and fast|a set} mathematical edge, in order that casinos could be certain of how a lot they’ll earn over the lengthy haul---say, 7.129 cents for every dollar played. But on June 2 and 3, a number of|numerous|a selection of} Lumiere’s machines had spit out far more money than they’d consumed, regardless of not awarding any main jackpots, an aberration known in trade parlance as a negative 카지노사이트 hold. Since code isn’t prone to sudden fits of madness, the one plausible clarification was that someone was cheating. Video slots operate the identical way as common machines, however they have a video picture quite than precise rotating reels.
ReplyDelete