Эрх чөлөө

- 1984 зохиолын гол баатар Смит тэмдэглэлийн дэвтэртээ: "Эрх чөлөө гэдэг бол хоёр хоёрын дөрөв гэж хэлэх эрх чөлөө юм" гэж бичсэн байдаг. Энэ бол үнэний талд зогсож байгаагаа илэрхийлэх эрх чөлөө юм. Энэ эрх чөлөө амьдралын тулгуур байдаг. Ийм л эрх чөлөө хүнийг амьдралдаа итгэх итгэлтэй болгодог.

Хоёр хоёрын хэд гэдгийг мэдэхгүй байж таамаглан хоёр хоёрын тав гэж хэлэх бол алдаа гаргах, оролдлого хийх эрх чөлөө. Энэ эрх чөлөөг танин мэдэхүйн хууль гэлтэй. Ийм л эрх чөлөө л хүршгүйд хүргэж, хүсэл мөрөөдлийг бодит байдал болгохгүй ч гэсэн түүний эхлэл нь байдаг.

Хоёр хоёрын дөрөв байх хувилбарыг мэддэг хэрнээ хоёр хоёрын тав гэсэн дүгнэлт хийгээд түүнээсээ алдаа олж харахгүй байвал энэ бол танин мэдэхүйн эрх чөлөө. Жигүүр урган нисэн дүүлж байгаа эрх чөлөө. Энэ эрх чөлөө алс холд юу байгааг зааж өгдөг.

Хоёр хоёрын хэд ч байж болох юм гэдгийг ойлгочихоод хоёр хоёрын хэд байх тухай огт бодохоо болино гэдэг бол сүнсний эрх чөлөө.

Хоёр хоёрын хэд байгааг мэдэхгүй ч гэсэн хоёр хоёрын хэд байхаас хамаарахгүй амьдарна гэдэг бол санхүүгийн эрх чөлөө.

Хоёр хоёрын дөрөв байдгийг мэдсээр байж тав гэж бусдад тулган хүлээлгэх бол дарангуйлах эрх чөлөө юм. Энэ эрх чөлөө тооцоолсон бүхнийг бүтээж, тооцоонд ороогүйг нь нурааж байдаг. Ийм л эрх чөлөө түүхэнд мөнхөрсөн гайхамшигт улсуудыг бүтээж бас эргээд нурааж байсан.

Хоёр хоёрын дөрөв гэдгийг бүгд мэдэж байхад хоёр хоёрын тав гэсэн мэдрэмжийг төрүүлж чадна гэдэг бол урлан бүтээхүйн эрх чөлөө. Урлан бүтээхүйн эрх чөлөөнд хүрээгүйчүүл 2х2=4 гэдгийг л янз янзаар харуулж, түүнийг нь үзсэн мэдрэн ойлгохуйн эрх чөлөөнд хүрээгүйчүүл 2х2=4 гэсэн хариунд нь алгаа ташин баясан хөхөрдөг.

2х2=5 байх тухайд математик софизмуудын шийдлээр 2х2=5 гэсэн хариуг гаргаж бас түүгээрээ санаагаа амрааж байгаа бол сэтгэлгээгээнийхээ эрх чөлөөг математикт боомилуулжээ гэж ойлгож болно...

3 comments:

  1. эрх чөлөөг мэдэрдэг эрхтэн байдаг ч юм шиг санагддын.. (бичих санаатай л яваад бга) үнэр, амт, гэрэл зэргийг мэдэрдэг эрхтэн шиг л

    ReplyDelete
  2. iga-giin anirgui yrtunts bichlegiin comment-iig unshlaa
    ta 2 setgel hudulgum horshjee

    ReplyDelete
  3. 2*2=0 garj bolno er ni hed ch garj bolno doo gol ni yamar tuil,olonlog deer avch bgaagaas shaltgaalna. end matematikiig buruutgah hereggui. HUnii setgelgeeni huvid gevel manai 10 jild bhad hanand 2,2n dorov gesen theory neg udaach bolow ergelzeed uz gesen bdiin. yagaad gesen asuultguigeer ooriigoo hogjij bna gevel hudlaa.

    ReplyDelete