РЖШ3 - Төгсгөсөн нь
Хожим дуулахнээ, амраг хоёр маань зорьсон газраа саадгүй хүрсэн ба, Шекспир ч далайчин анд нартайгаа салах ёсыг гүйцэтгээд, тэндээ суурьшин, театрт шургалан эхний хэдэн жил элдвийн юм хийн аргацааж байгаад хожмоо зохиолч, жүжигчин, найруулагч болсон боловч, ажилдаа хэт их дур өгч шамдан өдөр шөнийн ялгааг умартах шахан явсаар Жульетаг нэгмөсөн уйдаажээ. Мөн энэ хооронд уйдсан Жульета Лондонгийн нэгэн язгууртан хархүүгийн толгойг эргүүлэн амжиж түүнтэйгээ гэрлэх болов.
РЖШ3 - Орголт
Жульетаг гэрлэхийн өмнөхөн нас барсан тул заншлын дагуу хуримын хувцастай нь Фиттоныхны бунханд оршуулав. Үүнийг дуулсан Ромео тэнэг баагий догдолсон сэтгэлээ дарж чадалгүй өдөр шөнө дамнан гашуудсаны эцэст, шөнө дөлөөр гүйн очиж хараад дэргэд нь амиа хорлон үхэв. Шекспир сэрэх цагаас нь ялимгүй хождон ирсэн ба, Жульета сэрэнгүүтээ Ромео хөлд нь үхэтхийн унасан байхыг хараад гайхаж, айсан боловч удалгүй зориг орон үнэхээрийн үхсэнийг нь магадлан үзээд тайвширч эргэн хэвтэв.
РЖШ3 - Шунал
Жульета бүхнийг зохицуулаад, өрөөндөө ганцаараа үлдмэгцээ тагтан дээрээ улаан алчуур өлгөөд дотор орон хүлээв. Хэрвээ тэр ирвэл энэ газарт түүнийг хүлээж байгаа сүүлчийн хүлээлт, энэ газар өнгөрүүлэх сүүлчийн шөнө гэж бодон догдлоно.
Тэгтэл ч алчуур өлгөөд удаагүй байтал Шекспир сүнгэнэн орж ирэв. Жульета илт хөөрөн баяслаа. Өөрийнх нь ирэх эсэхт эргэлзэж, шаналж дээ гэж Шекспир бодож инээмсэглэснээ, инээмсэглэлээ далдлаад:
Ш-- Өр зүрхээ өлмий доор чинь өргөн барьж ивье гэж бодон ирлээ би. Өө энэ чинь юу билээ гэж гишгэж нэгэн сониучирхах бүсгүй лав чи биш...

РЖШ3 - Итгэл
Хурим болох өдөр айсуй. Аль аль айлын талаас хойш болгох шалтгаан үгүй тул аль болох эртлэхийг зорьжээ. Харин Жульета аль нэг Тибалт нэрт хүнээс сураг ирнэ гэж хүлээгээд, шилтгээнээс аль болох гарамгүй байлаа. Гэсэн ч өдөртөө нэг тарч таарах ба, тэгсээр нэг өдөр гарч явахад нь гуйлгачин өвгөн гуйлга гуйж таарав.
"Өвгөн Тибалтийг өрөвдөж хайрла, өршөөнгүй сэтгэлээр энэрч хайрла. Өчүүхэн жаахан хишиг л хайрла. Өглөг буянаа дэлгэж хайрла" гээд эцэс төгсгөлгүй мэт энэрэл хүссэн үгийг бувтнах явах гуйлгачны нэр Жульетийн чихийг дэлсэв.
Гуйлгачин дээр харцаа тогтоон анхаарлаа хандуулваас гуйлгачин түүнийг нь мэдээд нүүр буруулан алхлав. Гуйлгачин хүн атал хүний анхаарлаас холдож хүртэж болох хишгээсээ зугтах нь юутай жигтэй гэж санаад дагахаар болов. Өвгөн таягтай атал ерийн хүнээс ялгалгүй хурдан явах ба олны хөлөөс холдсоны хойно бүр ч хурдан яваад байх шиг санагджээ. Тийн явсаар бөгтөгнөсөн өвгөн Жульетаг Шекспир дээр хүргэн ирэв.

РЖШ3 - Совин
Шекспир хөлгийн бүхээгт, танил дасал болсон өрөөндөө сэрэв. Тэр энэ хөлгийн ахмад билээ. Сэрээд босох гэж яаралгүй, байрандаа өндийн суугаад нэг хөлөө татаж нугалаад бодолхийлэв. Өчигдөр Жульетагаас гарч яваад эргэн шилтгээнд шургалан орж чаджээ. Тэгээд хэрхэн Жульета тун чадварлагаар Ромеод хайртайгийн дүрийг тоглосон ба, тэр хоёр тун зохимжтой сайхан харагдаж байсан зэргийг эргэн санав. Түүнээс бусад бүх хүний дотор баяр бахдлаар дүүрэн байсныг тэр үзсэн билээ. Түүнд Жульета үнэхээр л Ромеод хайртай байж болох юм шигээр гэж бодогджээ.
Ш -- Тархи нь эргэчихсэн залуу бүсгүй... Тэр намайг өөрт нь тохирохгүй гэж бодож байгаа. Тийм ээ би түүнд тохирохгүй. Адилхан тархи нь эргэчихсэн залуу тохирно. Тэгээд тэдний амьдрал эргэлдэж эхэлнэ. Өндөрт эргэлдэх байх.

Subscribe to:
Posts (Atom)