"Хувь заяа чи юуг ч өөрчлөх агуа их хүчтэй билээ. Сул доройг хүчирхэг болгож, хүч чадал нь багтаж ядсан хэнийг ч гээд хэмхлэн гутааж чаддаг биш үү. Нэгэнт чи өчүүхэн надаар тоглон наадаж эхэлсэн юм бол тохуу наргианд чинь автан орохоос өөрөөр яалтай билээ би." Залуу тийнхүү хувь заяаныхаа талаар бодсон болоод эргэн харахдаа "хэзээ?" гэж ганц үгээр асуулт болгон тавив. Тэгснээ энэхүү шулуухан асуултынхаа шулуун эрчийг намжуулах гэхдээ, араас нь залгуулан:
Хэзээ би сүүлд ухаан балартан уймарчгэж шүлэглэх аятай хэлэв. Харин бүсгүй "эрхэмийн алдар нэр юусан билээ" гэж асуув.
Хээнцэр сайханд татагдаж байлаа даа?
Нээрэн санахгүй байхыг бодвол
Нэлээн л эртний явдал байх
Тэрхэн дор нь нэр зохион "Шекспир..." гэж хэлээд араас нь бататган "усан цэрэг явсан Уильям Шекспир" гэж хэлэв. Энэ бүжгээр хэдэнтээ бүжиж байсан бүсгүй яарсхийн "Харц тань нэрийг чинь сануулж, нэр тань харцыг чинь үргэлж сануулах увьдистай мэт. Нэр минь Жульета Фиттон. Та тагтаар дамжин өрөөнд минь орж ирээрэй. Хана хэрэм давж таарах байх шүү, болгоомжтой байгаарай. Пүрэв гаригийн үдэш, гал улаан алчуур тагтан дээр маань өлгөөтэй байх болно. Амьдралыг ер нь таашгүй тул гал улаан алчуур ил үгүй бол дараа шөнийг нь хүлээгээрэй. Хэдэнтээ хүлээх хэрэг гарвал аз муут эмийг мартаж гээсэн ч болно." гээд хэлж дуусахад хослон бүжигчид солигдож таарав.
Бүжгээс Шекспир сугаран гараад олны анхаарлыг хариулж байгаад хэнд ч мэдэгдэлгүй гарав. Түүний ирсэн болоод явсныг тэр олон дундаас онцгойлон үзсэн хүн Жульетагаас өөр байсангүй.
Пүрэв гаригийн үдэш нь гал улаан алчуур тагтан дээрээ жирийн хүнд сэжиг төрүүлчихээргүй байдалтай өлгөчихөөд шөнөжин сэтгэлээ хөвсөлзүүлэн хүлээсэн боловч өнөөх эр нь ирсэнгүй. Маргааш шөнө нь мөнөө л өмнөх шигээ хүлээсэн боловч бас л ирсэнгүй. Бямба гаригийн шөнө улаан алчуураа тагтан дээрээ өлгөчихөөд гэгээ тасартал хүлээснийхээ дараа нойрондоо дийлдэн унтчихав.
Тэр шөнө нь тун шалмагаар дуу шуу ч бололгүй орж ирсэн Шекспир Жульетагаас зай барин хэсэг ажсанаа юу ч гэсэн түүн рүү дөхөхөөр болоод хажуулдаж гэтэн алхахад Жульета сэрээд өндийлөө. Олны хөлийн газар олонтаа мөргөлдөж барьцалдан энхрийлдэж байсан тэдний харц энэ удаад халз мөргөлдмөгцөө аль алиных нь далдчив.
Урвайх мэт гудайгаад Жульета өгүүлрүүн:
Ж -- "Учирна, жаргана гэж итгээд урьд шөнөжин хүлээлээ шүүдээ чамайг"
Гудайсан Жульетагийн өмнө гуйх мэт сөхрөн суугаад элгэмсэг дотносог харцаар энхрийлэн таалж хараад харцаараа харц юуг нь өргөн өндийлгөөд, өндийж боссон хоёр өөд өөдөөсөө харан суухад, Шекспир өгүүрүүн:
Ш -- "Ирэхийн хүслэн гэвэл ихээс их байлаа. Гагц сар лавхан буцахыг хүлээгээд удчихлаа"
Ж -- "Сар ямар хамаатай билээ?"
Ш -- "Саадгүй сайхнаар жаргахад чинь сарны нөлөө их байдаг юм аа, амрагаа"
хэхэ би өөрөө дотор нь орчихсон (Жульета болчихсон :P) юм шиг л идэвхитэй уншлаа шүү сайхан болжээ
ReplyDeleteҮргэлжлэлийг тэсэн ядан хүлээе.
wow
ReplyDelete