Бас л өөр маргааш

Бас л өөр нэг жаал:
Маргааш би дурлахгүй ээ.
Маргааш би бүтэн нойртой хононо.
Магад өнөөдөр л дурлал намайг ээрж залхаана.
Маргааш би дурлахгүй...

Маргааш би нуугдана.
Маргааш би анзаарагдахаа больно.
Магад өнөөдөр л би түмний хараа булаанхан.
Маргааш би нуугдана...

Маргааш би яасан ч нэмэргүй.
Маргааш би яагаад ч ялгаагүй.
Магад өнөөдөр л би ялгаа төсөөг ялгууланхан...

Маргааш би яасан ч нэмэргүй.
Маргааш бид яасан ч нэмэргүй ээ.
Маргааш би яагаад ч ялгаагүй.
Маргааш маргааш маргааш!
Маргааш яасан ч ямар ч ялгаагүй...

Магад өнөөдөр л...
Магад өнөөдөр гэж байхгүй.
Магад гэдэг бол тэр чигээрээ өнөөдөр.
Маргааш бол харин гарцаагүй...

Өөр хүн ирээд ярилцав:
- Яагаад?
- Яагаад гэвэл өчигдөр "магад" байсан. Харин өнөөдөр гарцаагүй байна...
- Чи юуны тухай яриад байна.
- Юм бүхний тухай.
- Хүү минь тайван. Чи цочирдсон байна.
- Баярлалаа. Би тайвширъя. Харин та цочирдоорой. Тайван байдалд минь цочирдоорой.
- Юу гэсэн үг вэ?
- Ийм гэсэн үг.
- Ямар гэсэн үг гэж?
- Тайван үхэл гэсэн үг.
- ???

1 comment:

  1. єєр маргааш ирнэ гэж найдалтгvй дээ. маргааш л бол маргааш. ямар ч ялгаагvй. єнєєдєр бас л ямар ч ялгаа байхгvй. єнєєдєр чинь єчигдрийн маргааш юм чинь ..,

    ReplyDelete