Заалгая?

- Чи их хурдан алхах юм аа. Хаашаа ингэж их яарна вэ?
- Яарсан ч юм алга л даа. Өнгөрч ядаж байгаа цаг хугацааг өнгөрөөх гэж яарна...
- Тэгвэл хурдан биш удаан алхдаг юм ш дээ.
- Тийм үү би мэдэхгүй юм байна. Удаан алхаж. Чи надад заагаад өгөөч? Яаж тэгж удаан алхдагаа?

Зөрөлдөөн

Санаа бодол зөрөлдөхийг алийг тэр гэхэв. Санаа бодол зөрөөд салж одохыг ч бас алийг тэр гэхэв. Амьдралын түгээмэл тохиолдол...

...Цаг хугацаа явдагаараа явж, ямартаа ч тэмтэрж амжихаар л хугацаа өнгөрч...

...Хаа холд нэгэн хүн миний үг үнэн байсаныг ухаарахад харин би энд тэр хүний үг үнэн байж гэж ухаарна. Тэгээд нэг нэгэндээ талархах гэж уулзаад эргээд санал зөрөлдөнө...

Эрх чөлөө

- 1984 зохиолын гол баатар Смит тэмдэглэлийн дэвтэртээ: "Эрх чөлөө гэдэг бол хоёр хоёрын дөрөв гэж хэлэх эрх чөлөө юм" гэж бичсэн байдаг. Энэ бол үнэний талд зогсож байгаагаа илэрхийлэх эрх чөлөө юм. Энэ эрх чөлөө амьдралын тулгуур байдаг. Ийм л эрх чөлөө хүнийг амьдралдаа итгэх итгэлтэй болгодог.

Хоёр хоёрын хэд гэдгийг мэдэхгүй байж таамаглан хоёр хоёрын тав гэж хэлэх бол алдаа гаргах, оролдлого хийх эрх чөлөө. Энэ эрх чөлөөг танин мэдэхүйн хууль гэлтэй. Ийм л эрх чөлөө л хүршгүйд хүргэж, хүсэл мөрөөдлийг бодит байдал болгохгүй ч гэсэн түүний эхлэл нь байдаг.

Хоёр хоёрын дөрөв байх хувилбарыг мэддэг хэрнээ хоёр хоёрын тав гэсэн дүгнэлт хийгээд түүнээсээ алдаа олж харахгүй байвал энэ бол танин мэдэхүйн эрх чөлөө. Жигүүр урган нисэн дүүлж байгаа эрх чөлөө. Энэ эрх чөлөө алс холд юу байгааг зааж өгдөг.

Аквариум

Өлзийтөгс нэртэй аятайхан эмэгтэй зохиолчийн "Аквариум" гэдэг өгүүллэгийг анх жил гаруйн өмнө уншиж билээ. Тэгэхэд юу ч ойлгоогүйгээр барам тааруухан өгүүллэг гэсэн дүгнэлттэй хоцорсон доо. Олны хөлийн газар тухгүй уншсан болохоор дахин нэг уншаад үзье гэж бодоод хэдэн сарын өмнө дахин нэг уншлаа.

Усан тэнэг байх эрх чөлөө

Хүн бүр суут мэргэн ухаантай төрдөг. Тэр үед суут ухаан эгэл ухаан байдаг.
Тэгээд нэг мэдэхэд эгэл ухаан гэдэг дорой ухаан болдог. Эгэл гэдэг үгэнд дийлэнх олонхийн шинж чанар багтаж байдаг. Хүмүүсийн дийлэнх олонх нь "эгэл" учраас хүмүүсийн дийлэнх "эгэл ухаантай" болжээ. Тэр эгэл гэдэг нь ямартаа ч суут гэдэг утгыг илэрхийлэхгүй байна...

Ус агаар мэт дутаж байгаа нэгэн эрх чөлөөг тунхаглая!
Усан тэнэг байх эрх чөлөөг!
Би мөрөөдөөгүй байна!
Би дурсаж байна. Би дурсаж байна.
Би дурсамжийнхаа гүнд байгаа шаналалын мэдэрч байна.
Ухаантай төрчихөөд ухааны төлөө гэж
Уруу зүг уралдаж байгаагаа гайхаж байна...

Бас л өөр маргааш

Бас л өөр нэг жаал:
Маргааш би дурлахгүй ээ.
Маргааш би бүтэн нойртой хононо.
Магад өнөөдөр л дурлал намайг ээрж залхаана.
Маргааш би дурлахгүй...

Маргааш би нуугдана.
Маргааш би анзаарагдахаа больно.
Магад өнөөдөр л би түмний хараа булаанхан.
Маргааш би нуугдана...

Маргааш би яасан ч нэмэргүй.

Маргааш

Нэг жаал:
Маргааш би дурлана.
Маргааш миний нойр хулжина.
Магад өнөөдөр л таатай унтана.
Маргааш би дурлана...

Аксиоматик байгууламж ба цагаан толгойн ном

"Аксиоматик байгууламж" гэдэг нэр томъёотой дунд сургуулийн 8-р ангид байхдаа тааралдаад ямар учиртайг нь ойлгочихоод сүрхий баясаж байсан билээ. Ямар гайхалтай зохилдуулалт, уран байгууламж вэ? Дүгнэлтүүд нь гаргалгаанууд нь ямар нарийн бэ, яасан гоё хөгжиж байна вэ, одоо тэгэхлээр энэ хичээл дээр цээжлүүлэх гээд байгаа теоремууд чинь том том байшин барилганууд юм байна шүү дээ...

Гэхдээ тэр үедээ огт анзаардаггүй л байсан болохоос хамгийн анх "аксиоматик байгууламж"-тай сургуульд ороод удаагүй байхдаа танилцсанаа саяхан гиюүрч сууж байгаад гэнэтхэн ойлгов.