Хар хорын санаа хайрын сэтгэлд чинь шургачихав уу,гэж оргилуун сүржинээр хэлээд Жульета дээр дахин харцаа тогтоов. Тогтоосхийн байснаа өөрийн нь ярьсан шүлэглэсэн, явдал дундаа хувцсаа тайчин байсан нь түүнд шал зохисгүй санагдчихав. Огтоос байгаа онолгүй дэмий шулуун зан гаргасандаа бантаж, бушуухан дуусгахаар болж:
Хардах шуналтах сэдэл хайрт чамаар минь оролдож эхлэв үү
Ай чи мэднэ дээ.
Юугаан би ер нь чамаасаа нуух юм бэ?
Юу далдлан бүхийгээ бүгдийг иллэе.
Нууж явсан бүхнээсээ ичих мэт
Нуусан далдалсан бүхнээ аваад
Нууц бүхнээ илтгэн нээе.
Биетэй бодитойгоос нь эхэлье.
Биенээсээ эхлэе. Би өөрөө тайлъя.
Биенийхээ галбарыг нуусандаа ичиж байна
Биеийн минь галбир ерөнхийдөө нэг иймэрхүү
Цээж минь ийм, гүзээ минь ийм.
Цэх зогсвол ийм, цээжээ түрээд гэдийвэл ийм.
Ташаа минь ийм.
Таац минь ийм.
Доошоо жаахан явах уу, яах уу
Доодох минь ерийндөө бол ийм
Ерөөс заримыг нь би дурдалтгүй юм шиг байна
Ер бусындаа ямрыг нь чи мэднэ шүү дээ
Булчингууд минь иймэрхүү л хүчтэй
Шөрмөснүүд минь ч тиймэрхүү л хөгжилтэй
Нуусан бүхэн минь иймхэн төдий...
Сэтгэлээ би илчилье өө.
Ариун алдараа, шившигт нууцаа бүгдийг илчилье...
Ил болгох бүхнээ ил болгосон ч, иллэн нээх нууц дундрахгүй нь,гэж хэлээд тухлан суугаад яахыг нь хүлээв.
Нууцад минь шунах чинь ч гэсэн мөн татрахгүй нь
Бууж өглөө.
Ямар нэг гэм нүглийн хүлээснээ баглагдсан мэт цөхрөлтэйгээр суух Жульета ам нээн:
Ж -- "Ай амрагаа би нэгэнт хүний гэргий болох болжээ. Үүгээр түүгээр цугласан олон зочдыг үзсэн л байлгүй. Сүйн баяр тэмдэглэж гэрлэх товыг зарлах юм байна. Ромео Кент гэх нэрийг дуулж байсан уу. Түүнтэй суухаар болжээ. Эцэг минь бүр эрт намайг түүнд өгөхөөр шийдсэн байж. Өнөөдөр л тэгтэл надад дуулгах юм."
Ш -- "Чи тэр залуудаа хайртай юм уу."
Ж -- "Үгүй л дээ. Тэр бол эцгийн минь таалсан хүний хүү. Тэр овгийн нэрийг зүүсэн учраас л түүнд очих болсон юм."
Ш -- "Тэр чамд хайртай юу?"
Ж -- "Тийм байх аа. Тэр нь даанч илхэн байдаг юм."
Ш -- "Аан. Тэгвэл гэрлэж дээ" гэж Шекспир тун ажиггүй өгүүлэв. Жульета гайхав.
Ш -- "Чамд ариун нэр, амар тайван амьдрал хэрэгтэй. Тэгээд ч би дараагийн далайн түрлэгээр эндээс явна."
Ж -- "Ай амрагаа нэр гэдэг чинь юу юм бэ. Хэний ч нэр, ямар ч байж болно шүү дээ. Хэний ч хэн байж болно шүү дээ. Гэхдээ зөвхөн нэрнээсээ болж, нэрнээс нь болж хэн нэгэнтэй ханилах юм гэж үү. Нэртэй нь учрах хувьтайгаа мэдээд хайрлаж болдог гэж үү?"
Ш -- "" (Шекспир дуугарсангүй)
Ж -- "Хэлэх чинь зөв, явах чинь зөв. Гэрлэж үлдэх минь ч зөв. Энэ бүх зөвтэй булхайлан эвлэрсэн булай намайгаа өршөө."
Ж -- "Бузар бохир сэтгэлтэн гэж зугтан цэрвэхгүй юунд азнав чи?" гэж сэтгэл нь уймарсан Жульета Шекспирийг "дуугараач дээ" гэсэн шигээр тунирхан өгүүлэв.
Шекспир босож зогсоод хоёр тийшээгээ хэд хэд алхалснаа өрөөсөн гарын алгаа тосох мэт дэлгээд ямар нэгийг илтгэх гэснээ болиж Жульетагийн өмнө сөхрөн суугаад:
Ш -- "Ээх чи минь, хайрт минь. Юунд ийм үг хэлнэ вэ. Энэ хорвоо дээр ер нь хэн тэгээд ариухан байгаа юм? Хэн нь булайгүй амьдраад байгаа юм?"
Ш -- "Оволзож байгаа хүслээсээ амсах жаргалаа овоолон нэмэх гэхдээ л, мэдсээр байж гоо үзэсгэлэнг чинь хэтийдэн магтан цэнгэдэг минь ч гэсэн булай хуурмаг явдал тэгвэл биш гэж үү... За энэ ч яахав. Байх л булай. За гол нь юу гэхлээр, би ч гэсэн эхнэртэй хүн."
yaanaa, ene yer ni yaj duusah boldoo, yum yum bolj bainaa, ehnertei gene shu
ReplyDelete