Жульета хариуд нь юу ч хэлэлгүй суусаар байлаа. Тэгэж тэгэж ямар нэг юмнаас халгаж булзсан байртай сууж байсан Жульетаг тодхон сонсогдох гутлын чимээ цочоов. Өрлөг эх бололтой. Гэхдээ ганцаараа лав биш нь тодорхой байв. Тэр даруй Жульета хаалгаа түгжээд Шекспирийг хувцасныхаа шүүгээнд нүцгэнээр нь нуугаад араас нь хувцаснуудыг нь хамж өгөөд яг хаагаад эргэтэл хаалгыг нь тогшив. Тэрхүү өрлөг эхтэй хамт ирсэн хүн бол Ромео юм. Өрлөг эх Ромеог ирсэн талаар дуулгаад буцав. Жульета сэжиг авхуулалгүйхэн шиг хувцас хунартаа анхаармар болоод хаалгаа нээлээ.
РЖШ3 - Шекспирийн тухай
Олны Шекспир гэх нэрээр нь мэдэх тэр хүн 18-тайдаа гэрлэсэн боловч барагцаагаар 3 жилийн дараа гэрээсээ явж, удалгүй хатан хааны усан цэргийн флотод нэрээ худал мэдүүлэн (Томас Эдгар) элсчээ. Тийнхүү тэнгисийн усан цэрэг болсны хойнох нэгэн удаагийн далайн аянаар Ла-Маншийн хоолойн хавьд далайн дээрэмчидтэй халз тулж хөлөг нь сүйдээд мөн явж байсан хатан хааны шадар тайж барьцаалагдан үлдэж, ихэнх нөхөд нь алагдаад, хэдэн цэрэг жижиг завиар самбаачлан зугтаасан ба нэг аюулаас мултарсан боловч нөгөө аюулаас мултарч чадалгүй завь нь далайн давалгаанд цохигдон үйрчээ.
РЖШ3 - Илчлэлт
Нэг нь тагтаар орж ирэхэд нөгөө нь угтан авч шөнөжин амраглаад үүрээр хагацдаг явдалдаа тэр 2 бүүр дасах тийшээ хандсан байлаа. Анхлан шөнийн харанхуй нэгэнтээ бүчсэн хойно ирдэг байсан бол сүүлдээ бүрий татахтай зэрэгцэн ирж амрагладаг болов. Нэг өдөр Шекспир орж ирмэгцээ Жульетагийн харцнаас ямар нэг хачныг мэдрэв. Тэгээд хана налсхийж даган бага багаар түүн рүү дөхөөд, шүлэглэн хэлэх зууртаа хувцсаа тайчиж эхлэв:
РЖШ3 - Жульетагийн тухай
Жульетагийнх тэр хавьдаа л нэртэй язгууртан айл бөгөөд эцэг нь залуу цагтаа дайн тулааны үеээр Ромеогийн эцэгтэй сүрхий дотносон нөхөрлөж хэд хэдэн удаа нэг нэгнийхээ амийг аварч байсан аж. Дайны дараа тэр 2 эр ярилцан тэдний Жульетаг нас гүйцэх үед нь Ромеод гэргий болгон өгсү гэж тохирч гэргий нартаа зөвшөөрүүлжээ. Олон үгтэй эцэг нь архины халуунаар нэгэн удаа Ромеод Жульетаг гэргий болгохоор эцэг эхүүд нь зөвшөөрсөн тухай ам алдчихжээ. Үүнийг дуулсан Ромео Жульетаг багаас нь харан явсаар бүрмөсөн сэтгэл алдраад, хайрлаж явсан Позалина мэтийн бүсгүйгээ хүртэл тоохоо болин, удалгүй аль байдгаа дайчлан өөрийгөө хүлж баглан тогтоодог дээрээ тулчихаад шаналж гүйцжээ.
Subscribe to:
Posts (Atom)