Чамайг би хэн нэгэнтэй, магадгүй өөртэйгээ хардаж зүүдэлсэн тэр шөнийн дараа чамтай ийм яриа өрнүүлж байна гэж бас зүүдэллээ:
— Чи надад хайртай юу?
— Хайртай.
— Тэр намайг шөнөжин эдэлж хоносон.
— Аан.
— Хөөе чи надад хайртай гээ биз дээ.
— Тийм ээ. Тэгээд юу гэж?
— Тэр намайг шөнөжин эдэлж хоносон гэж байна шүү дээ.
— Тэгээд юу гэж? Чамд гоё л байсан биз дээ.
— Тийм л дээ. Тэхдээ чи ядаж хардмаар юм даа.
— Яасан гэж би чамайг хардах юм. Хайрлаж амжаагүй хүмүүс л харддаг шүү дээ.
Чамайг түүнтэй хичнээн ч өдөр шөнийг өнгөөрөөлөө гээд би хардахгүй. Би хамаг хичээл зүтгэлээ хардаж, хайр сэтгэлдээ эргэлзэхэд биш, хайрлахад, жинхэнээр нь хайрлахад зориулах болно. Хэн ч давж хайрлахгүй их хайраар чамайг хайрласан болохоор хэн нэгнийг давж хайрлах вий, давж хайрласанд нь чамайгаа алдчих вий гэж хэзээ ч айхгүй байх болно.
No comments:
Post a Comment