Танихгүй бүсгүй минь уучил. Танилцах зориг гаргаагүйг минь уучил. Танихгүй чигээрээ үлдсэнг минь уучил.
Мартахын хооронд танилцах хэрэг байна уу? Салахын хооронд дотносох хэрэг байна уу? Мартагдах болоход мартахгүй гэж гөжүүдлэх үү? Салах цаг ирэхэд салахгүйн төлөө жүжиглэх үү? Чи чадах уу? Би лав чадахгүй. Чиний төлөө бол бүр чадахгүй.
Мартагдахын төлөө дурлалцах юм уу? Салж хагацахын төлөө хамт байх юм уу? Тэгж үзэх үү? Тийм учрал бүтээж үзэх үү? Танилцсан шигээ салъя. Санаж байсан шигээ мартая. Салахын тулд эхлээд танилцая. Мартахын тулд нэг нэгнээ санаж тэмүүлье. Нэг тааралдаж болсон юм бол хоёр тааралдаг. Нэг нэгнээн таниж ядан тааралдаг. Бид хоёр.
6 Сэтгэгдэл: