Үхлийн үнэр


Увдистан өгүүлжихүй:
Үхлийн тансаг үнэртэй сүрчиг худалдаж байна.
Үнээ хэл! Үнэ чинь хэмжээндээ хүрвэл өгж л орхиё.

Үүрд тэнэгрүүлэх үлэмжийн хүчит жор худалдаж байна.
Үнэнг хэл! Үнэн чинь оршихуйтай тэнцвэржвэл дайлж л орхиё.

Өөрөө би харин чичигнэн боджихуй:
Үнэ хэлэх ямархан баялагтан билээ би?
Үнэнг хэлэх ямархан зоригтой билээ би?

Яасан танил мэдрэмж вэ?
Яг л хэзээ эргээд уйдахаа мэдэх юм шиг...

Яасан сайхан агшин бэ?
Яг л хэзээ үхэх минь тодорхой юм шиг...

Яаж би эргэж мохож?
Яруу сайхны хүлээснээс хагацах вэ?
Яаж би үргэлж үхэж?
Яг л амьдрал шиг үргэлжлүүлэн үргэлжлүүлэн үхсээр байх вэ?

7 comments:

  1. Ойрд хөгжим сонсоогүй өнөөдөр жаахан хөгжим сонссон чинь солиот мэдрэхүйгээ шоронгоос нь суллаад буцаагаад баглачих бяр амтагдаад суллан дэмийрэв шүү (хэлбэрдэв :P)

    Харин зургийг нь ноднин сараачиж байсан санагдаж байна. Сая харсан чинь харин иймэрхүү юмнууд бодогдоод :))

    ReplyDelete
  2. Үхлийн тансаг үнэр. Ямаршуухан үнэртдэг юм бол доо?

    Үүрд тэнэгрүүлэх жор авахгүй ээ үүрд байх биш тэрүүгээр яахав.

    ReplyDelete
  3. Үхлийн тансаг үнэртэй сүрчиг... түрхчихвэл үхчихсэн мэт санагдах биз
    Үүрд тэнэгрүүлэх хүчит жор...
    уучихвал амьдрал сонирхолтой санагдах биз
    авъя тэрийг чинь
    үнэн байхгүй

    ---
    дайлна биз дээ?

    ReplyDelete
  4. Надаа наадахнаасаа ахиухан доозоор өгөөч найзаа, чи надаа үнэгүй өгчих юм байгааз дээ айн хэхэ. Тэр яах вэ наадам боллоо хэд хоног үлдэж байгаа бол, үзээд үхчих юмсан даа. Тэр болтол амжуулах юм байна гсн хэхэ. ойрд хаагуур байна? алга болчих юм аа, ярих гоё сэдэв олчихоор олдохоо байчихдаг хүүхэд шүү зүгээр

    ReplyDelete
  5. Ascolta > Баярлалаа ;)

    Шонхор > Харин би бас мэдэхгүй байна өө.

    Snoop > Hot :P

    Piglet > Хэхэ. Би зараагүй шдээ ;) Увдистаных нь утасны дугаарыг нь авахгүй биз? :P

    Bolor Dulambayar > Хаха. Ахиухан дооз гэнэ шүү. Пологтов :P Наадам болох ч ойрхон байна даа. 30-40 хоног л дутуу байгаа байх (нарийн тооцохоосоо залхуурав) Ойрд уу? Компьютероос л хол байна даа :P

    ReplyDelete