Бестсэллэр

Он цагийн хуулийг зөрчиж булхайцаж
Одоодоо чи гялалзаж байж болно
Цагийн нүдийг гурилаар хуурч
Цахилж явахдаа чи бестсэллэр болж болно

Цаг хугацаа чамайг анзаарах цагт
Цахилж байгаа бүхнийг чинь нясалж унагах болно
Сонгодог үнэнээр бамбай хийе гэвч
Сонголт хийхдээ чи цааш нь түлхсэн байх болно...

6 comments:

  1. Аймаар философитой юмаа.

    ReplyDelete
  2. Үнэнээр явбал үхэр тэргээр туулай гүйцнэ ээ гэж..

    ReplyDelete
  3. Үнэнээр явбал үхэр тэргээр туулай гүйцнэ ээ гэж..

    ReplyDelete
  4. Дамжаа хоёулаа ер нь төстэй ойлгож бичлэгийн эзэн тайлбар хийх үү хэхэ

    ReplyDelete
  5. Missoni > Айлгаж ичээсэндээ хүлцэл өчье. Гэхдээ өөрөө айхгүй юман дээр айгаад эмзэгхэн юм аа даа :)

    Damjaa, Falcon > Та хоёрын зөв шүү зөв. Уг нь "үнэнээр явбал үхэр тэргээр туулай гүйцнэ" гээд биччихэж болох л байсан. Та 2 шиг энгийнээр хэлчихэж болох л зүйлийг хэлбэрдмээр, галбирдмаар, хээнцэрээр өгүүлмээр санагдаад хорхойсоод ийм дэмий юм биччихлээ л дээ. Хүн амьтны анхаарал татах гэсэн хөөрхийлөлтэй оролдлогыг минь өршөө!

    ReplyDelete
  6. Өө зүгээрээ зүгээр харин ч гоё бичсэн таалагдсан :D

    ReplyDelete