БЧХ - Намайг дуудаарай

Чи уйдахаараа намайг дуудаарай. Би уйтгар гунигийг чинь үргээж хөөж явуулчихаад, утга гүехэн наргиагаар ухааныг чинь баясгаж бялууруулж, цаг хугацааг анзаарах сөхөөг чинь алдуулан, чамайг уйдаалгүй цаг хугацааны хажуугаар өнгөрөөж өгье. Чиний хонгор салбадай нь.

Гэхдээ харамсалтай нь чи цаг хугацааг мэдрэлгүй, цаг хугацааны үнэт бэлэг болсон гуниг чинь юуг чамд шивнэн хэлэх гэснийг мэдэж чадалгүй, өөрийнхөө гунигаа мэдрэлгүй, өөрийгөө мэдрэлгүй, өөрийгөө мэдэлгүй, өөрийгөө мэдэхгүй, мэддэггүй болох нь байна шдээ. Чин үнэнч сэтгэлтэн нь.

4 comments:

  1. Чиний хонгор салбадай нь.


    хаха, nice ..,

    ReplyDelete
  2. bi uidxaaraa chamaig duudaj bolxuu Monxbaatraa

    ReplyDelete
  3. second paragraph unxeer taalagdjine like meedremjtmaa like

    ReplyDelete