БЧХ - Гийгээч

Гоо сайхан ертөнцийг аварна


Ай чи минь ертөнцийн найдвар болон гийгээч. Гоо үзэсгэлэнгээ гийгүүлэн дэлгээч. "Ерөөс гоо үзэсгэлэн гэдэг чинь дэлгээтэй, тайлаастай, нүцгэлээстэй гоо үзэсгэлэн биш гэж үү" гэхэд минь "биш" гэж хариулаач!

"Биш" гэж хэлэхэд чинь "биш л байдаг юм байлгүй дээ" гэж бодоод итгэе, туйлын үнэн юм аа гэж итгэн сүслэе.

Туйлдаа хүртэл итгэн үнэмшсэний минь дараа "мөн" гэдгийг нь үзүүлж, дэлгэж тайлан гоо үзэсгэлэнгээрээ нэгмөсөн гийгүүлээч! Чи минь!

Туйлдаа хүртэл итгэсэн итгэл үнэмшлийг минь нурж хөглөртөл чи минь дэлгэн гийгүүлээч, гоо үзэсгэлэнгийн гэрэл гялбаагаа...

1 comment: