Гоо сайхны хууль

Гоо сайхан чинь надад бэлэглэж байж, гоё сайхныхаа нууцыг чамд өгөх, чамд байгаа нууц мөн.
Гоо сайхан хэдий нууцлаг ч, гоё сайхнаараа чамайг чимэж байгаа ч чамтай харьцангуй бол юу ч биш ээ.
Чи өөрөө илүү нууцлаг, илүү сайхан.
Тэгээд ч үзэсгэлэн гоо гэдэг чамд олгогдсон, тэрхэн зуураа гэрэлтээд бүүдийдэг, үүлэн чөлөөний наран шиг зуурдын тэмдэг билээ.
Үнэндээ гоо сайхан чинь чамайг чи гэдгийг, надад таниулах таних тэмдэг л юм билээ шүү дээ...

РЖШ3 - Амраг

Жульета Шекспирийн сарны тухай хэлснийг ойлгосонгүй боловч "амрагаа" гэсэн үг нь түүнд үнэхээрийн их үнэмшил төрүүлж өмнөх 2 өдөр ирж болохгүй л байсан юм байлгүй дээ гэж итгэв.

Шекспир Жульетагийн харцнаас гоморхлын будан арилсныг үзүүтээ учралт болзоогоо хэрхэн товлосоноо сануулах мэтээр:
Ш -- "Сонет шүлэг чамд зориулж бичье. Охин биеээ өгөөч?" гэж хэлчихэв. Тэгээд инээмсэглэх гэснээ азнаад Жульетагийн харцанд юу тодрохыг хүлээв.
Харин тэгэхэд нь Жульета өөдөөс нь эгц ширтсэн хэвээр байсан ба сэтгэл нь хөдөлсөн бололтой, нүднийх нь алим болорон дотроо илт анзаарагдмаар цэлэлзэн дэнжигнээд, ямар нэгэн юманд итгэж ядсан мэтийн байдалтай болон нэг хоёр эгшин байсан боловч үүнийгээ удаан хадгалж чадахгүйгээ мэдээд, нүд нь инээмсэглэлээр дүүрээд, зугуухан боловч тэр дорхноо л мэдэгдмээр байдлаар уруул нь жимийлттэйгээрээ чангаран мушийж ирснээ ам нээн:

Декамерон

Энэ жил ямар эгзэг нь тэгэж сайхан таарсан юм бүү мэд овоо хэдэн ном уншчихаж. Тэдний дундаас Декамерон хэмээх нэгэн ном эрхгүй онцгой санагдав. Декамерон гэдэг нэрийг олонтаа сонсож байсан ч уг номын талаар тэс өөр бодолтой явсан юм байна. Яагаад ч юм ямар нэг гүн ухааны эргэцүүлэл юм уу, эсвэл нягт шигүү номлолоор дүүрсэн судар л биз гэж бодож явсанаа нуух юун.

"Эрэлхэг цэрэг Швейкийн хөгтэй явдал"-г уншиж суутал:
"Нэгэн архиар шахуулж сүрхий согтсон сүсэгт лам мөргөлийн судар тэвэрч унтана гэж дэмийрэхэд нь Швейк гартаа таарсан нэгэн номыг бариулж унтуулваас нөгөөх нь Декамерон хэмээх садар самууныг хөгжөөн өгүүлсэн ном байлаа" гэсэншүү мөр байсныг уншаад тэр номоо хаагаад маргаашнаас нь Декамероныг уншиж эхэлвээ хө :)