Маа минь чи...

Уйдчихлаа. Өөрөөсөө гаргаад байгаа өнгө аясаасаа уйдчихлаа...
Арай жаахан өөр сэдэв юм уу төрлийн бичлэгүүд оруулж зугаацдаг ч юм уу гэж бодсон боловч арай л эвлэсэнгүй. Тэр өөр өнгө аясаа хайж байна :P Эрэл амжилттай болтол байж байг гээд дөнгөж саяхан дуусгасан нэг шүлгээ нийтэлчихье.
Их удаан бичсэн шүлэг л дээ. Лав л 2, 3 жил болсон байх. Өнөөдөр л яасан юм бүү мэд зориг гаргаад гүйцээчихлээ. Гэхдээ нэрийг нь өгөж чадсангүй. Таалан сонирхмуй:
Мэдрэмжийн торгон хүсэлмаа минь чи
Мэдрэхүйн хүслээ юунд хүслээ хорино вэ?
Хүсэл гээч нь чамд
Жам ёсоор заяагдсан хишиг билээ.
Чи юунд татгалзана вэ?

Сэтгэлийн ганган анирмаа минь чи
Сэрлийн анираа юунд дарна вэ?
Анир гээч нь чамаас
Жам ёсоор давалгаалсан аялгуу билээ.
Чи юунд үгүйсгэнэ вэ?

Сэрлийн унаган жаргалмаа минь чи
Сэврэхүйн жаргалаас юунд зөрнө вэ?
Жаргал гээч нь чамайг
Жам ёсоор амьдруулсан шид билээ.
Чи юунд зугатана вэ?

3 comments:

  1. Уйдчихлаа. Өөрөөсөө гаргаад байгаа өнгө аясаасаа уйдчихлаа...
    энд их гоё хэлж

    харин чи ч шүлгээр нээх хол явахгүй гэж зурхайд буужындаа :P

    ReplyDelete
  2. Хэхэ. Тэр гоё хэлээд байгаа хэсгээс чинь л уйдчихсан юм шүү дээ :P
    Яасан айхтар зурхай вэ? Дахиад нэг шүлэг бичсэн. Тэр-ийг нэг зурхайдаа тольдоод үзээч? :P

    ReplyDelete
  3. энэ шүлгийн бүүр анхны түүхий хувилбарыг нь олов:
    "Сэлэн дүүлэх шувуухай чи
    Сэтгэлийн хүслээ юунд хорино вэ
    Хүсэл бол жам ёсоор чамд заяагдсан хишиг билээ."

    ReplyDelete