A Beautiful Mind - John Nash's word

Агуа Жон Нэш олон хүний харц, бахдалыг өөр дээрээ тосонхон индэр дээрээс ийнхүү хэлнэ. Хэлж дуусахад нь Алиса уйлж байсан...
I've always believed in numbers.
In the equations and logics that lead to reason. But after a lifetime of such pursuits, I ask, what truly is logic? Who decides reason? My quest has taken me through the physical, the metaphysical, the delusional, and back. And I have made the most important discovery of my career. The most important discovery of my life. It is only in the mysterious equations of love that any logical reasons can be found. I'm only here tonight because of you.
You are the reason I am. You are all my reasons. Thank you.
(кинон дээрээс нь иш авав)

Хоосон мөрөөдөлдөө төөрж будилсан хөгийн нэгэн жаал санаашран хүлээсэн тэвчээрээ тасчин, санаа сэтгэлийн үймрэлээ тэсч эс чадаад улаан нүдлэн дэлгэц ширтээд бичнэ. Бичиж дуусаад өөрөө л уйлсан...
Тоонд би итгэж чаддаггүй байсан. Хичнээн их чармайн зүтгэсэн ч итгэж чадалгүй л үлдсэн.
Тэгшитгэл болоод логик хэмээгч нь мэдэрч чадах гоо сайхны маань оргил байсан. Доод эрэмбийн загвар, хэлбэрийг мета-матик-члан учир шалтгааны торонд баригдан баригдан учир шалтгаанд уусч, үхжин байсан...
Учир шалтгаан хаа сайгүй л гэж боддог байсан. Учир шалтгааны уудам тороор хорвоо дэлхийг хучихад түүний гадна чи үлдсэн байсан. Учир шалтгааны холбоосоор бүгдийг хэрэн холбоход чи л дандаа үлдчихдэг байсан. Чи бол миний учир шалтгаангүйн уг үндэс. Чи л намайг учир шалтгаан болчихоос аварсан. Чи намайг учир шалтгааны хүлээснээс аварсан аврагч минь билээ. Тоонд итгэж чадаагүй тэр л их итгэлээрээ чамд би итгэсэн. Чи бол миний...
You are all my unreasonable. Thank you. Bye.

7 comments:

  1. This comment has been removed by the author.

    ReplyDelete
  2. This comment has been removed by the author.

    ReplyDelete
  3. энэ кино ч гоё шүү

    ReplyDelete
  4. бас нэг Алиса. Мөн үү

    ReplyDelete
  5. Н.Цэцболд > Хэхэ.

    Шонхор > Хаха. "Бас нэг" гэдэг чинь юу гэсэн утга вэ?

    Piglet > Бараг л :)

    ReplyDelete
  6. киноны төгсгөлийн тэр үг ч гоё шүү. нулимс гараад байдын үзэх болгонд.

    "Хоосон мөрөөдөлдөө төөрж будилсан хөгийн нэгэн жаал" - хоосон мөрөөдөлд төөрч будилахаар яагаад хөгийн болчдын?

    "Thank you. Bye." - хэхэ, баярлалаа, баяртай, дараа манайхаар дахин үйлчлүүлээрэй гэж байна гэж ойлгоод гарав :р

    ReplyDelete