Харилцан яриан дахь парадокс

Ер нь надад лав парадоксийг харилцан ярианд хэрэглэх нь маш их таашаал төрүүлдэг ба хошигнолын нэг өвөрмөц хэлбэр гэж боддог. (Ийм хүн байна уу?) Гэхдээ олонх тохиолдолд харилцан ярилцах явцад ямар гоё парадокс урлагдсаныг харилцагч маань ойлгохгүй өнгөрөөдөг учраас мөн миний яагаад баярлан мишээж байгааг мэддэггүй :) Заримдаа парадокс яг л цэвэр тэнэглэл шиг сонсогддог л доо ер нь :P

Харилцан ярианд үүссэн парадоксууд мартагдах нь амархан байдаг тул санаанд орж байгаагаа өгүүлье:

Нэг удаа гадуур явж байлаа. Тэгээд таньдаг хүнтэйгээ тааралдаад иймэрхүү яриа боллоо:
- Сайн уу?
- Өө сайн уу?
- Хаа хүрж яваа юм.
- Өө дэмий дэмий. Таньдаг хүн таарвал "өө сайн уу" гээд хэлчих санаатай л сэлгүүцэж явна даа :)

Бас нэг удаа хүнтэй ярилцаж байгаад ямар ч инээх шалтгаан байхгүй байхад гэнэтхэн инээмээр санагдаад инээчихэж билээ. Тэгээд иймэрхүү яриа болсоныг санаад байгаа юм:
- Яагаад инээгээд байгаа юм?
- Инээдтэй санагдаад л
- Юу нь инээдтэй байгаа юм?
- Яахав дээ. Ийм инээдэмтэй юманд огт инээхгүй байгаа чинь л их инээдтэй юм.
- Ямар инээдэмтэй юм?
- Энэ л байхгүй юу
- Мангар гэдэг нь...


Яг ярилцаж байх үедээ олж байсан парадоксуудаасаа бараг л санахгүй байна. Мэссэнжэр болон текст харилцаанд тэмдэглэн үлдсэнийгээ та бүхэнд толилуулъя.

- Сайн уу. Юу хийж байгаа юм бэ?
- Юм бичиж байна.
- Юу бичиж байгаа юм?
- Энэ үгийг!

Тэр үедээ өөрийнхөө хариултаа гоё санагдахаар нь хадлгалчихсан юм. Яг үнэндээ ийм юм болсон юм:(Зөвшөөрөл авж чадаагүй тул харилцагчийнхаа нэрийг нууцлая :D )

Нэг удаа ингэж дэггүйтэж билээ. Мэссэнжэрийнхээ төлөв (статус) дээрээ "Waiting for you" (Чамайг хүлээж байна) гээд биччихсэн байлаа. Тэгээд сонирхсон хүмүүс орж ирээд:
- Сайн уу? Хэнийг хүлээж байгаа юм? гэж асуухаар нь
- Чамайг :)
гэж хариулдаг байж билээ. Бас л сонирхолтой тоглоом шүү :)
(Жич: Энэ тоглоомонд оролцсон бүх найзууддаа баярлаж байгаа шүү)

Зарим өгүүлэмж яг л парадокс шиг санагддаг хэрнээ парадокс биш байж болох тухай өмнө нь жишээ гаргаж байсан ба энд дурдагдсанаас зарим нь парадокс биш ч байж магадгүй шүү.

Эцэст нь харилцан ярилцаж гайхамшигтай парадоксуудыг урлалцаж байдаг хүмүүстээ баярлалаа гэж хэлье.

1 comment:

  1. wahaha тэр энэ үгийг бичиж байна гэдэг чинь тас юмаа. Бас чамайг хүлээж байна гэдэг чинь ч гэсэн.

    ReplyDelete