Чамтайгаа ингэж ярилцаж байна гэж зүүдэллээ. Зүүднээсээ сэрсэн ч, зүгээр л зүүд
гэж бодсон ч зүүднээсээ их хилэн тээж иржээ. Хардсан бодлоо хайгаад олоогүй ч,
хардсан мэдрэмжтэйгээ, хардаж хилэгнэн өдрийг өнгөрөөлөө:
- 2 уулаа адилхан болохоор нэг нэгэндээ татагдаж байна...
- 2 уулаа адилхан болохоор бас нэг нэгнээсээ уйдна шүү дээ...
- Уйдахаас минь өмнө чи өөрчлөгдөж чадах уу?
- Яагаад заавал би гэж? Чи байж болдоггүй юм уу?
- ... (чи юу ч дуугараагүй)
- За яахав би байг. Би өөрчлөгдөх юм байна тээ, чи тэгээд өөрчлөгдсөн тэр өөр
хүнийг хайрлана гэсэн үг үү? Чамайг тэгээд өөр хүн хайрлахыг чинь намайг
хараад тэснэ гэж бодоо юу? Аль эсвэл тэр үед чинь би өөрчлөгдөн, одооны би
байхгүй болчих юм чинь надад мэдэгдэлгүйгээр яасан ч хамаагүй гэж байгаа юм
уу.
- ... (чи бас л юу ч дуугараагүй)
- За яахав би өөрчлөгдөе. Ерөөсөө л би байн байн өөрчлөгдөөд байя. Чи хайрлаад
байж чадах уу, өөр өөр хүн хайрлаад байж чадах уу. Чи ер нь юунд татагдаад юуг
хайрлах гээд байгаа хүн бэ? Өөр болчихсон би, өөр хүмүүсээс юугаараа ялгарах
юм? Хайрлахад амар гэж үү, амар хялбарын тухайд ялгаагүй л байх аа даа. Аа би
мэдлээ. Өөр хүн хайрлаж байгааг чинь өөр хүмүүс мэдэхгүй шүү дээ. Өнөө л
намайг л хайрлаад байна гэж бодсоор байна. Харин тэгтэл би өөрчлөгдөн, чи тэр
өөрчлөгдсөнийг нь хайрлаж байх нь... Чи өөр өөр хүн хайрласаар байх боловч
үнэнчийн алдартайгаа байх нь!
БЧХ - Нуугдаж тоглох уу - 1
Хоёулаа нуугдаж тоглох уу. Би нуугдлаа шүү.
Хайя л даа чамайгаа, харах нүдээ боогоод хайх уу би...
... Яасан бэ чи минь, арай л амархан олоод байна уу? Нээрээ шүү нээрээ, юу ч харагдахгүй байна, хажуугаар нь хараагүй, булхайцаагүй. Харин чамайгаа хачин тансаг үнэрээр чинь л хайж олоод байгаа юм шүү дээ.
Хайя л даа чамайгаа, хамраа бас нэмээд бөглөчих гэж үү...
Subscribe to:
Posts (Atom)